Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Энэ жилийн улсын наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын хүчит арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж улсын аварга боллоо. Отгон аварга Г.Эрхэмбаяр энэ жил 35 настай. Улсын баяр наадамд дөрвөн удаа шөвгөрч, нэг удаа түрүүлж байсан юм. Энэ жил хоёр дахь удаагаа түрүүлж Монгол Улсын аваргуудын эгнээнд багтаж орлоо.
Өнгөрсөн жилийн наадамд их шөвөгт шалгарч, тэр жилийн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст унаж байсан юм.
Харин энэ жилийн наадмын нэгийн даваанд залуу бөх М.Алтансүхийг, хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн залуу бөх Нурлан Камейханыг, гурвын даваанд залуу бөх Э.Доржсүрэнг, дөрвийн даваанд аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг, зургаагийн даваанд улсын заан Б.Сайнбаярыг, долоогийн даваанд аймгийн арслан, шинээр харцага цолны болзол хангасан Э.Оюунболдыг, наймын даваанд улсын начин Б.Батмөнхийг, үзүүрт Улсын гарьд цолны болзол хангасан Б.Гончигдамбыг хаяж түрүүллээ.
Энэ жилийн наадамаас дараах шинэ цолтонгууд төрлөө
Улсын аварга:
Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ аймгийн Мандал сум/
Улсын гарьд:
Б.Гончигдамба /Завхан аймгийн Их-Уул сум/
Улсын заан:
Б.Батмөнх /Төв аймгийн Баянхангай сум/
Улсын харцага:
Н.Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум/
Н.Батсуурь /Увс аймгийн Ховд сум/
Э.Оюунболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум/
Улсын начин:
Т.Баасанхүү /Увс аймгийн Тэс сум/
Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймгийн Цогт сум/

24tsag.mn
Гунаажавын
Эрхэмбаяр улсын наадамд тавдахиа шөвгөрч байгаа нь энэ юм. - See more
at: http://sport.time.mn/content/31759.shtml#sthash.j9e82zAV.dpuf
Сэтгэгдэл (2)