Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 400 сая төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, Нийслэлийн газрын зөрчил арилгах (хашаа, хайс, гарааш арга хэмжээ) ажилд тус мөнгийг зарцуулах аж. Эл ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Нийт төсөвт өртөг: 369,780,000 (гурван зуун жаран есөн сая долоон зуун наян мянга) гэж ТББ-т тусгасан байна. Тендерийн баримт бичигт зааснаар дараах гурван багцаас бүрдэх ажээ. Үүнд,
Багц-1. Хан-уул дүүргийн 15, 18, 19, 20, 24 дүгээр хороонд газрын зөрчил арилгах (18 байршилд 9804 метр хашаа, хайсны зөрчил арилгах) 93,940,000
Багц-2. Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 7, 11, 12, 19, 27, 28, 29, 30, 33, 34 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд газрын зөрчил арилгах (49 байршилд 2700 метр хашаа, хайсны зөрчил арилгах) 68,540,000
Багц-3. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх (Автомат хаалт, төмөр хаалт, төмөр шон, хайс, бетон колицо, бетон суурь) Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 24, 25, 26, 27, 29, 30, 32, 34 дүгээр хороонд, Баянзүрх дүүргийн 26, 3, 14, 42, 14, 6, 18, 15, 25, 43, 7, 8, 16, 19, 30, 38, 39 дүгээр хороонд, Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 37, 27, 6, 29, 17, 14, 15 дугаар хороонд, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороонд, Сүхбаатар дүүргийн 5, 7, 10, 1, 11 дүгээр хороонд, Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 15, 17, 18, 19, 20 дугаар хороонд газрын зөрчил арилгах (480 байршилд 691 ширхэг авто хаалт, төмөр хаалт, төмөр шон, хайс, бетон колицо, бетон суурь) 207,300,000