Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-6-16
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


Хонь

Хүн хоорондын харилцааны үнэ цэнийг ойлгох долоо хоног. Долоо хоногийн сүүл үеэр амьдралд тань сайн сайхан зүйлс тохиолдоно. Гэхдээ хэлэх үгээ хянахгүй бол бусдыг гомдоох, зөрчилдөх эрсдэлтэй. Дотор байгаа эрч хүчээ зөв зарцуулахын тулд зоригтой, бүтээлч ажлуудад ханцуй шамлан ороорой. Карьертаа шинэ зам гаргаж магадгүй. Санхүүгийн зардал ихтэй долоо хоног. Ялангуяа долоо хоногийн дундуур төлөвлөөгүй гэнэтийн зардал их гарна. Чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо итгээд үзээрэй. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалж чадвал хайртай хүмүүстэйгээ эв найртай, баяр баясгалантай өдрүүдийг өнгөрүүлнэ. Амьдралын өөрчлөлт бүрийг дэргэдэх сайн найзынхаа ачаар хөнгөн даван туулж чадна. Бусдын нүдээр дэлхий ертөнц ямар харагддагийг хааяа ч гэсэн сонсож байгаарай.

Үхэр 

Эрч хүчтэй долоо хоног. Хайр дурлал, ажил хэрэг бүх зүйл тань бүтэмжтэй сайхан байх бололтой. Ялангуяа яриа хэлэлцээ хийх, тодорхой байх чадварынхаа ачаар амжилтад хүрч чадна. Юу хүсч байгаагаа ил тод илэрхийл. Санхүүгийн сахилга баттай байхгүй бол эрсдэл үүсэхээр байна. Эрүүл мэндийн асуудлаа үл хайхарч болохгүй. Стресс тайлах, баяр баясгалан авчрах зүйлсэд цаг гаргах нь эрч хүчийг тань тэнцвэржүүлнэ. Бусдаас халуун дулаан сэтгэл, дэмжлэг хүлээн авахыг хүсдэг хэрнээ яг цагаа тулахаар та хаалттай байдаг бололтой. Халуун сэтгэлийг талархан нээлттэй хүлээж аваарай. Дотоод хүн рүүгээ өнгийж, зорилго чиглэлээ дахин тодорхойл. Гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуулаарай. Амьдралын тэнцвэрээ хадгалах гээд чадахгүй зүдэрч магадгүй. Бүх зүйл санасан шиг байхгүй тул тайван хүлээж авах хэрэгтэй.

Ихэр 

Таны өмнө дэлхий ертөнц нээлттэй байна. Үүнийг ашиглаад өөрийгөө нээлттэй илэрхийлэх долоо хоног. Шинэ санаагаа нээллтэй илэрхийлснээр карьераа өсгөж чадна. Хамтран ажиллагсад тань таны өвөрмөц санаа, хэв маягийг үнэлнэ. Хүсэл зорилго тань тодорхой байгаа цагт үлдсэн хэсэг нь аяндаа бүтнэ. Аливаа шийдвэр гаргахдаа хүлээцтэй байх хэрэгтэй. Хэт хурдан сэтгэх чадвар, тэвчээртэй байх шаардлага хоёр зөрчилдөнө. Санхүүгийн аливаа шийдвэрийг болгоомжтой гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалахын тулд тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх зэрэг аргыг хэрэглээрэй. Таны санхүү, сэтгэл санаа хоёр энэ долоо хоногт шууд хамааралтай байх бололтой. Олох, зарцуулах, хуримтлуулах гурвын тэнцвэрийг хадгалж чадвал болно. Хайртай хүмүүстээ чанартай цаг зарцуул.

Мэлхий 

Шинэ эхлэлийн долоо хоног. Сэтгэл хөдлөл тань гүн гүнзгий, эрч хүч ихтэй байх бололтой. Үүнийг өсөлтийн хурдасгуур болгож ашигла. Ажил мэргэжлийн хувьд илүү тогтвортой ирээдүйг амлах сонголтыг анхаарч үзээрэй. Гэнэтийн сайхан санал сонсож магадгүй. Санхүүгийн их хэмжээний зарлага гаргах магадлалтай байна. Эрүүл мэндийн асуудлаа тоохгүй орхиж болохгүй. Эрүүл бие стрессийг эсэргүүцэх чадвартай байдаг гэдгийг сана. Нийгмийн үйл явдалд оролцож, олонтойгоо байх нь таны ертөнцийг баяжуулна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, орон байраа тохижуулах зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Хувь хүний хөгжил, алс хэтийн зорилгоо дахин бодож үзэх хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүстээ зөөлөн хандаж, өрөвч, тусч байгаарай. Ганцхан үг, жижигхэн үйлдэл л асар их зүйлийг илэрхийлнэ.

Арслан 

Дотоод хүн рүүгээ өнгийж, хүсэл эрмэлзлээ сонсоорой. Нээлттэй зан байдал тань ихэнхдээ давуу тал болдог ч заримдаа сул тал болох нь бий. Үүнийг анхаарч, хүн бүхэнд хүртээмжтэй байх гээд хэрэггүй. Шинэ боломжуудыг үр дүнтэйгээр ашиглахын тулд багийн ажиллагааг эрхэмлэ. Долоо хоногийн дундуур гэнэтийн саад бэрхшээл гарч, төлөвлөгөөг тань өөрчилж болзошгүй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа няхуур байгаарай. Мөнгөтэй холбоотой зүйлсийг бусдад яаран амлаад хэрэггүй. Ганцаараа байх нь урам зориг, тодорхой байдлыг өгдөг тул хааяа ч гэсэн ганцаараа байх боломжийг өөртөө олго. Хайр дурлалын харилцаанд илэн далангүй байх хэрэгтэй. Гэр бүлээ нэн тэргүүнд тавь. Амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдвол түүний өмнө сөхрөх бус улам илүү чанга хатуу болохыг хичээ.

Охин 

Адал явдалтай долоо хоног. Хувийн амьдрал болон ажил мэргэжилдээ ахиц дэвшил гаргах бололтой. Гэхдээ хэт улайран зүтгэх хэрэггүй, биеэ бодож аажуу уужуу байгаарай. Тодорхой байдал хамгийн чухал. Ажлын үр дүнг оновчтой байлгая гэвэл хийж буй алхам бүрээ урт хугацааны зорилготойгоо уялдуул. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Ялангуяа долоо хоногийн сүүлээр гэнэтийн төлөвлөөгүй зардал гарахад бэлэн байгаарай. Тэнцвэртэй хооллож чадвал эрүүл мэндийн ерөнхий байдал сайн байна. Найз нөхдийн харилцаа сэтгэл санааг тань дэмнэнэ. Бүтээлч, уран сайханлаг байж, шинэ хоббитой бол. Та өөрт байгаа олон авъяасаа хав дарж явдаг бололтой. Хүмүүс ч танд үүнийг хэлж сануулж байсан байх. Үүнийгээ ил гаргаж, алт болгон хувирга. Ядаж л бусдад тусла.

Жинлүүр 

Амбицаа бодит байдалтай уялдуулах хэрэгтэй. Хил хязгаараа хадгалж, бусдад яаран амлалт өгөхөөс болгоомжил. Долоо хоногийн дунд үеэр санхүүгийн төлөвлөөгүй зардал гарч магадгүй. Хайр дурлал, мөнгө санхүү, ажил хэрэг бүх зүйл дээр нягт нямбай байж, амласан ярьсандаа байх хэрэгтэй. Гэр бүлийн амьдралаа нэгдүгээрт тавьж, утга учиртай харилцан яриа өрнүүл. Дуусгаагүй ажлуудаа эмхэлж цэгцлэн нэг тийш болго. Жижиг зүйлсийг ч бас бүү орхигдуулаарай. Дуусгаагүй зүйлс гэдэгт таны сэтгэл зүйн асуудал ч хамаатай. Дуусгаагүй яриа, хайхралгүй орхисон зүйлс, удаан бугласан мэдрэмж… Эдгээрийг нэг тийш болгож чадвал таны хувьд шинэ эхлэлийн долоо хоног болно. Манлайлагч байя гэвэл бусдын сэтгэл санааг сайн мэдэрдэг, хүнд итгэж чаддах байх ёстойг санаарай.

Хилэнц 

Өөрчлөлтийн долоо хоногт бэлтгэлтэй байгаарай. Хүсэл эрмэлзэл тань оргилж, зорилгодоо эрч хүчтэйгээр тэмүүлнэ. Энэ их эрч хүчийн дунд шаардлагагүй зөрчилдөөн гарах вий, зайлсхийгээрэй. Ажил мэргэжлийн шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Мөнгөний асуудал дээр тодорхой байхгүй бол үл ойлголцол гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ оройн зоог барьж, хамтдаа адал явдлыг бүтээ. Шинэ зүйл сурч, мэдэхэд цаг гарга. Бүтээлч эрэл хайгуул таны өсөлтийг дэмжих болно. Итгэлцэл жижигхэн зүйл дээрээс л нуран унах эрсдэлтэй тул бусадтай харилцахдаа юм бүхнийг орхигдуулалгүй анхаарахыг хичээ. Сайн сонс. Найз нөхөдтэйгөө үл ойлголцож магадгүй. Гэхдээ та өмнө нь яг ижил байдалд орж байсан учир яаж даван туулахаа мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Нум 

Урам зоригтой долоо хоног. Аялах, шинэ зүйл сурах зэргээр бүтээлч, эрэл хайгуулч өдрүүдийг өнгөрүүлээрэй. Энэ нь таны ертөнцийг үзэх үзэл, алсын харааг тэлэх болно. Шинэлэг сэтгэлгээг хүлээн зөвшөөрч байж мэргэжилдээ ахиц дэвшил гаргана. Удирдах албан тушаалтнуудын сэтгэлд хүрье гэвэл алсын хараатай нэгэн гэдгээ харуул. Ойлгомжтой, тодорхой байдлаар өөрийгөө илэрхийл. Санхүүгийн байдал савалгаатай байна. Гэнэтийн өөрчлөлтүүд гарч, зохицуулалт хийх шаардлага үүснэ. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, хамтдаа адал явдлыг бүтээ. Аливаа өөрчлөлтөд дасан зохицож, олон талт байдлыг хүлээн зөвшөөр. Сэтгэл санаа тань тогтвортой байвал хамгийн том эрх чөлөө тэр гэдгийг сана. Зорилго, чиглэлээ тодорхой болгох нь таны нэн тэргүүнд хийх алхам шүү.

Матар

Өөртэйгөө ажиллах долоо хоног. Урт хугацааны зорилгоо дахин үнэлж, өдөр тутмын үйл хөдлөлтэйгөө уялдуул. Карьер тань өөдөө байж, шийдэмгий алхмуудыг хийн урагшлах бололтой. Үүний зэрэгцээ бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны амар амгалан байдал аль алиныг нь дэмжсэн амьдралын хэв маягийг хэвшүүл. Гэр бүлдээ анхаарал хандуулж, эв найрамдлыг бэхжүүлэх зүйлсийг зохион байгуул. Үнэн байх нь харилцаа холбоог бэхжүүлэх хамгийн гол зам. Жижиг гэлтгүй бүх зүйл дээр чин сэтгэлийн яриа өрнүүлж байх хэрэгтэй. Аливаа шийдвэр гаргахдаа итгэлгүй байвал тухайн асуудлыг илүү логиктойгоор бодоод үзээрэй. Таны төрөлхийн ухаалаг, стратегич зан чанар ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Хайр дурлалын харилцаа бат бэх, аюулгүй байна. Ирээдүйнхээ талаар ярилцах нь та хоёрыг улам ойртуулна.

Хумх 

Бүтээлч долоо хоног. Өвөрмөц санаагаа хэрэгжүүлж чадна. Гэхдээ илүү их амжилтад хүрье гэвэл багийн ажиллагааг эрхэмлээрэй. Санхүүгийн асуудалд сахилга баттай, нягт нямбай хандаарай. Аливаа төсвийг байж болох хамгийн боловсронгуйгаар гарга. Гэр бүл дэх үүрэг хариуцлагаа сайтар ухамсарла. Та хамгийн ойр дотно хүмүүсийнхээ хэрэгцээг ухамсарлахгүй яваа юм биш биз. Жижигхэн анхаарал халамж л том итгэлцлийг бий болгодог. Амьдралын олон өнгийг байгаагаар нь тэнцвэртэй хүлээж аваарай. Бусдад анхаарал хандуулах нь зөв ч гэлээ өөрийгөө бас орхигдуулж болохгүй. Танд тодорхой хил хязгаар болон бусдын дэмжлэг хэрэгтэй. Бусдын дэмжлэгийг эргэлзэлгүйгээр хүлээж ав. Өөртөө хатуурхах хэрэггүй. Амьдралд юу ч тохиолдсон өөртөө итгэлтэй, хатуу хэвээрээ үлддэг хүн гэж энэ хорвоо дээр байхгүй.

Загас 

Шинэ зүйлд нээлттэй байх долоо хоног. Ялангуяа ажил мэргэжлийн асуудал дээр уран сэтгэмжтэй, бүтээлч байх хэрэгтэй. Таны зохион байгуулалттай зан санхүүгийн асуудлаа төвөггүй шийдэхэд тус болно. Эрүүл мэндийн тэнцвэрээ хадгалъя гэвэл зөв сайхан амраарай. Хайртай хүндээ хүлцэнгүй бөгөөд эелдэг ханд. Ирээдүйгээ баталгаажуулахын тулд одоо байгаа сууриа бэхжүүлэхэд анхаарал хандуулаарай. Аливаа харилцаанд сайн сонсох, тодорхой ярих, хил хязгаарыг хүндэтгэх гэсэн гурван дүрмийг баримтал. Ингэж чадвал эргээд таны хариу үйлдэл ч үндэслэлтэй байх болно. Бусдад анхаарал тавихдаа өөрийгөө мартаж болохгүй. Энэ долоо хоногт өгөөмөр байж, сайн үйлс хийвэл эргээд танд хэрэгтэй цагтаа буян болно. Өөрийн аюулгүй байдлыг бодож, нөхцөл байдлыг хэт хянах хэрэггүй. Хэт хяналт бол аюулгүй байдал биш.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    8 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    17 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    53 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    1 цаг 0 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    1 цаг 11 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    1 цаг 40 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    2 цаг 0 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    2 цаг 8 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    2 цаг 29 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    2 цаг 31 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    2 цаг 38 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    2 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    3 цаг 26 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    4 цаг 30 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    5 цаг 25 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    5 цаг 44 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    5 цаг 48 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    5 цаг 58 мин
  • Н.Алтанхуяг: Наадам дөхөхөөр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, түүхийрүүлж болохгүй
    6 цаг 0 мин
  • FIFA WORLD CUP: Бразил, Мексик, Швейцарын шигшээ багууд итгэл төгс дараагийн шатанд шалгарлаа
    6 цаг 6 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК