55 дахь удаагийн "Usti Nad Labem Challenge" тэмцээнд Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн өндөр амжилттай оролцлоо.
Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Эрдэнэцогтын Бат-Өлзий алтан медаль, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Эрдэнэдалайгийн Мичидмаа нар тус бүр мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Хархүүгийн Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ.
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид сар гаруй хугацаанд Европ тивд хамтарсан бэлтгэл, цуврал тэмцээнүүдэд оролцон нийт таван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл, нийт 16 медаль хүртэв.
Л.Баяр