
Энэ жилийн улсын наадамд түрүүлж Улсын аварга болсон Г.Эрхэмбаяр 35 настай гэнэ. Харин үзүүрт үлдсэн гарьд Б.Гончигдамба 29 настай аж. Ийнхүү Завхан нутгийн уугуул хийгээд унаган залуус төрийн наадмын үзүүр түрүүг булаалдаж цолоо нэмлээ. Б.Гончигдамбын хувьд залуухан байна. Тиймээс ирэх жилүүдэд цолоо нэмэх боломжтой гэж наадамчид ам сайтай байна. Сонирхуулахад Б.Гончигдамба нь Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөтөлийн цемент шохойн нэр дээр барилддаг юм байна.Тиймээс Завхан, Сэлэнгийнхэн баярлах эрхтэй боллоо.
24tsag.mn