
Монголын тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Тусгаар тогтнолын 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Ийнхүү дэнж хотойтол наадах дэлхийд ганц монгол наадам өндөрлөлөө. Өнөө жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэснээр улсын гарьд цол хүртэж, улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин хоёр төрлөө.