Өчигдөр Монгол Улс 3000 морь уралдуулж Гиннессийн номонд бүртгүүлсэн
билээ. Дэлхийн Гиннессийн холбооноос манай улсад бүртгэлийн гэрчилгээг
гардуулсан юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга M.Энхболд холбооны хамт олонд
дурсгал гардуулсан байна.

Өчигдөр Монгол Улс 3000 морь уралдуулж Гиннессийн номонд бүртгүүлсэн билээ. Дэлхийн Гиннессийн холбооноос манай улсад бүртгэлийн гэрчилгээг гардуулсан юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга M.Энхболд холбооны хамт олонд дурсгал гардуулсан байна.
Гиннессийн рекордыг манай улс эвдэхээс өмнө Малайз улсад 2220 морь, Өвөрмонголд 2228 морьд уралдаж рекордыг эзэмшиж байсан байна.
Өчигдөр Хүй долоо худагт морьдыг бүртгэх тоолох ажил 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11.00 цагаас барианаасаа гарч 11.40 цагйн үед бариандаа орж ирсэн байна. “Монгол морь-3000” уралдаанд нийт 4279 морьд мордсоноос 4249 морьд барианд орж иржээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)