Өчигдөр Орхон голын адгаар усны түвшин хоногт 2-5 см нэмэгджээ. Мөн
ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул гол, мөрний усны түвшин тухайн
үед орсон хур борооны эрчимшилээс хамаарч дахин нэмэгдэж, богино
хугацаанд үерлэх нөхцөл бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 20-85 см давсан байдалтай байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Онон, Балж, Сөгнөгөр, Туул голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-20 см нэмэгдэж, Туул голын адаг, Сөгнөгөр, Онги, Таац, Хэрлэн голын эх, Халх гол Баянхошуу, Буянт гол Ховд аймаг орчмоор үерийн түвшинг 10-40 см, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 20 см орчим даван тус тус үерлэж байна.
Өчигдөр Орхон голын адгаар усны түвшин хоногт 2-5 см нэмэгджээ. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул гол, мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшилээс хамаарч дахин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулав.
Ус, цаг уурын хүрээлэн