
Өнгөрсөн баасан гаригт барилга дээрээс хүн унаж бэртсэн талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл уг хүн амиа алдсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Тэрбээр энэ сарын 1-нд “Өндөр буянт холдинг” компанид ажилд орсон бөгөөд оюутан хүүхэд байсан байна. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/