Автомашины албан татварыг нэмэгдүүлсэн УИХ-ын төсөв өнөөдрөөс 26 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Насжилт ихтэй буюу 10-аас дээш жил ашигласан автомашин оруулж ирэх бол татварыг өмнө байснаас гурав дахин нэмжээ. Ингэснээр олон жил хэрэглэсэн машин орж ирэх асуудал багасна гэж үзсэн байна. Учир нь эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гээд олон асуудал хуучин автомашинаас үүдэлтэй байдаг аж.
Мөн орлого өндөртэй хүмүүс ихэвчлэн 2500-гаас дээш моторын багтаамжтай тансаг хэрэглээний машинтай байдаг тул тэгш хуваарилалтыг хангахын тулд дээрх үзүүлэлттэй машинуудын татварыг 4000-4500 ам.доллараар нэмэгдүүлсэн гэнэ.

Б.Ганбилэг