Энэ сарын 2-ны 07.40 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд сургуулийн сурагчдыг өглөө хичээлдээ явах замд нь айлган сүрдүүлж, хүчирхийлдэг гэмт этгээдийг баривчилжээ. Сэжигтэн Б нь 1980 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 31 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт тус сумын Улаантуг багт мал малладаг нэгэн аж. Тэрээр 2008 оноос 2011 онд нийт гурван удаагийн үйлдлээр 16-17 насны гурван эмэгтэйг хүч дулимаг байдлыг нь ашиглан, айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байна. Мөн энэ онд тус аймгийн харьяат 50 настай эмэгтэй Ц-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэнээ мөрдөн байцаалтад хүлээсэн байна. Түүнчлэн Б нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар гурван сар арав хоногийн баривчлах ял, 2009 оны есдүгээр сард 145.2-т зааснаар таван сар баривчлах ялаар шүүхээс шийтгэгдэж байсан аж.
Б.Чимэг