Арабын хавраас эхлээд дэлхийн эдийн засгийн хямрал, Осама Бин
Ладенг устгасан гээд 2011 он түүхэнд бичигдэхүйц явдлаар дүүрэн байлаа.
“СNN” агентлаг оны онцлох 10-н үйл явдлыг нэрлэснийг хүргэж байна.
"Арабын хаврын хувьсгал"
Лалын шашны ёс жаяг, ном дэглэмийг ягштал баримталдаг Арабын ертөнцөд он гараад удаагүй байтал үймээн дэгдэж эхэлсэн билээ.
Арабын хавраас эхлээд дэлхийн эдийн засгийн хямрал, Осама Бин Ладенг устгасан гээд 2011 он түүхэнд бичигдэхүйц явдлаар дүүрэн байлаа. “СNN” агентлаг оны онцлох үйл явдлуудыг нэрлэснийг хүргэж байна. Арабын хаврын хувьсгал
Лалын шашны ёс жаяг, ном дэглэмийг ягштал баримталдаг Арабын ертөнцөд он гараад удаагүй байтал үймээн дэгдэж эхэлсэн билээ. Ойрхи Дорнод, Хойд Африкийн ард иргэд бослого үймээн дэгдээж дэлхийн анхаарлын төвд орсон энэхүү үйл явдлыг "СNN" хамгийн түрүүнд онцолж байна. "Арабын хавар"-ын хувьсгал, бас бослого, хөдөлгөөнүүд нь нийгэм, эдийн засгийн хямралаас үүдэлтэй гарч эхэлсэн. "Арабын хавар"-ын хувьсгал маш хурдан хүрээгээ тэлж Тунис, дараа нь Египет, цаашилбал Арабын бүхий л ертөнцөд тархсан юм. Түүхэнд бичигдэх энэхүү үйл явдлыг зарим тоймч, эрх баригчийг сэнтийнээс нь буулгах гэсэн оролдлогоос гадна газрын баялгийн орлогыг тэгш хуваарилаагүй хүмүүсийг хараан зүхэж, тэдний эсрэг хөдөлсөн нь Арабын ертөнцийг бүхэлд нь босгосон хэмээн тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл лалын шашинтан эдгээр улсууд өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэхгүй бол лалын шашин авралаа өгөхгүй гэдгийг ойлгож эхэлсэн хэмээн бичиж байсан.
Чернобылиос ч аймшигтай
Араб ертөнцийг бүхэлд нь босгосон тэмцэл Египетэд өрнөж байхад Японд дэлхийг цочроосон байгалийн гамшигт үзэгдэл болсон юм. Энэ оны гуравдугаар сард Япон оронд асар хүчтэй газар хөдлөлт болж, түүнээс шалтгаалан үүссэн аймшигт цунамийн Фүкүшима муж дахь Дайчи атомын цахилгаан станцын ажиллагаа доголдож, цацраг идэвхт бодис алдагдсан билээ. Энэхүү гамшиг 1986 оны Чернобылийн гамшигтай дүйцэхүйц их хохирол учруулсан юм. Үүнээс болж Япон улс эдийн засгийн маш их хохирол амссан билээ. Олон зуун хүний амь насыг залгиж одсон байгалийн гамшигт үзэгдлийн ул мөрийг арилгах, бүтээн байгуулах ажил тус оронд одоог хүртэл өрнөсөөр маш их хохирол амссан билээ. Олон зуун хүний амь насыг залгиж одсон байгалийн гамшигт үзэгдлийн ул мөрийг арилгах, бүтээн байгуулах ажил тус оронд одоог хүртэл өрнөсөөр байна. Японы Ерөнхий сайд Наото Каныг энэхүү гамшгийн хор хөнөөлийг арилгах тал дээр анхаарал хандуулахгүй байна хэмээн буруутган огцруулсан билээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Япон оронд тулгарсан эдийн засгийн хохирол нь дэлхийн эдийн засагт хүртэл ноцтойгоор нөлөөлж байгаа юм. Дэлхийн бүх улс орны ард иргэдийн сэтгэлийг түгшээж, айдас харууслаар дүүргэсэн энэ үйл явдал өнгөрөөд есөн сар болж байгаа хэдий ч одоог болтол цацраг идэвхт бодис өдөр тутмын хэрэгцээний зүйлүүдэд илэрсээр л байна.
Осама Бин Ладены үхэл
Дэлхийн номер нэг алан хядагч Осама Бин Ладеныг устгасан нь яах аргагүй энэ оны онцлох үйл явдал болсон юм. Нью-Йорк, Вашингтон хотууд руу довтолсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш Бин Ладен АНУ-ын гол дайсанд тооцогдох болсон юм. Энэ арван жилийн хугацаанд бүх л Ерөнхийлөгч Осамаг устгахаар хөөцөлдөж байсан юм. Барак Обама ч мөн адил Ерөнхийлөгч болсныхоо дараа Бин Ладенийг барих эсвэл алах тушаал өгсөн. Тэрээр энэхүү том зорилгодоо хүрч түүнийг устгаснаар рейтингээ өсгөж чадсан юм. Тус үйл ажиллагааг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн зэрэг Америк Пакистаны тусгай албаныхан хамтран гүйцэтгэсэн бөгөөд буудлагын үеэр Осама бин Ладен алагдсан байна. 2001 оноос түүнийг АНУ "номер нэг алан хядагчаар" зарласан бөгөөд 2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Осама бин Ладен дүрс бичлэгээр дамжуулж 2001 оны алан хядах үйл ажиллагаанд "Апь-Каида" бүлэг шууд хамааралтай байсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагаа эхэлсний дараахан Осама бин Ладен нуугдсан юм.
Евро бүсийн хямрал
Энэ жил эдийн засгийн тогтворгүй байдал улам бүр гүнзгийрсэн явдлыг онцолсон байлаа. "Стандарт энд Пурс" агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж, АНУ өрийн хямралтай тулгарсан. Грекээс үүдэлтэй төсвийн хямрал Евро бүсийн орнуудад нэгээс нөгөөд "халдварлан" дамжсаар, Евро бүсийн "дундын" валют болох еврогийн ханшийг 2006 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүртэл бууруулж евро бүсийн хямралыг үүсгэсэн. Еврог хэрэглэдэг Европын холбооны гишүүн 17 улс одоог хүртэл энэ хямралаас гарах зөв гарцыг хайсаар байгаа юм. Үүнээс үүдэлтэй Европ даяар төсвийг танах бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсоор байна. Италийн Ерөнхий сайд С.Берлускони улс орноо хямралаас гаргаж чадахгүй байна хэмээн шүүмжлэлд өртөж сайн дураар огцорсон юм. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг "12-18 сар үр гэлжилж дуусна" гэж байхад зарим шинжээчид арван жил үргэлижилнэ хэмээн үзэж байгаа юм. Ямартай ч ойрын гурван жилдээ бид эдийн засгийн хэвийн хэмнэлдээ орж чадахгүй хэмээн үзэж байгаа хүмүүс ч байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш "Дэлхий нийтэд тулгараад буй эдийн засгийн хямрал нь нэг шөнө бий болоогүй тул нэг өдөрт шийдэгдэхгүй" хэмээн хэлсэн байдаг.
Андрес Брейвикийн "хэрэг"
Дэлхийн хамгийн амгалан тайван улсын нэг Норвегид энэ оны долдугаар сард шашин шүтлэгээс үүдсэн аймшигт аллага гарснаар дэлхий дахин зөвхөн мусульманууд алан хядах ажиллагаа явуулдаггүй гэдгийг сайтар ойлгуулсан. 32 настай норвеги эр Андрес Брейвик Осло хотын төвд бөмбөг дэлбэлснийхээ дараа Ослогоос 32 километрийн зайд орших Утойя арал дээрх хүүхэд, залуучуудын лагерьт аймшигт аллага үйлдсэнюм. Энэхүү аймшигт хэргийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн юм. Брейвик энэхүү ажиллагаандаа есөн жил гаруй бэлдэж, нийт 300 мянган евро зарцуулжээ. Аллага үйлдэхээс хэдэн цагийн өмнө тэрээр интернэтэд "2083-Европын тусгаар тогнолын тунхаглал" гэгчийг байрлуулсан бөгөөд 1518 хуудас бүхий бичиг баримт нийтэлж, үүндээ Европыг олон үндэстний үзэл суртлаас чөлөөлөх үечилсэн төлөвлөгөөгөө дурдсан байв. Тэрээр нэн түрүүнд устгах хүмүүсийн жагсаалтанд Ерөнхий сайд асан Гру Харлем Брунтланн, Их Британийн хунтайж Чарльз, экс Ерөнхий сайд Тони Блейр, Гордон Браун, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Николи Серкози зэрэг олон хүний нэрийг оруулсан байжээ. Эдгээр хүмүүсийг Европ дахь лалын шашныг нэвтрүүлэгчдийг дэмждэг гэсэн тайлбарыг тэрээр хийсэн аж. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голдуу амиа егүүтгэдэг бол тэрээр өөрийнхөө хийсэн хэргийг миний зөв гэж үзэж байгаа төдийгүй шүүх хурлыг олны өмнө нээлттэй явуулахыг шаардаад цэргийн дүрэмт хувцастай байх хүсэлт тавьж байсан юм. Түүнийг шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр түүнийг сэтгэцийн өөрчлөлтэй буюу галзуурлын байдалтай хэмээн оношилсон юм. Алан хядах ажиллагаа явуулсных нь төлөө түүнийг 21 жил гянданд хорих ял төлөвлөөд байгаа гэнэ.
Стросс Канны "уналт"
Мөн 2011 онд дэлхийг хамарсан асуудлын нэг нь Францын Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн их магадлалтай байсан Олон улсын валютын сангийн экс ерөнхийлөгч Доминик Стросс Канны хэрэг байлаа. Тэрээр Нью-Йоркийн зочид буудалд амарч байхдаа нэгэн эмэгтэйг хүчиндсэн хэмээн шүүгдэж байгаа. Түүнийг хүчингийн хэрэгт холбоотой хэмээн олон эмэгтэйчүүд шүүхэд гомдол мэдүүлээд байгаа ч тэрээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
"Зууны хурим"
"CNN”-ий онцолсон бүх үйл явдлууд хар муу үйл явдал байсангүй. Тус агентлаг 2011 оны онцлох үйл явдлаар энэ оны дөрөвдүгээр сард Их Британийн угсаа залгамжпах хунтайж Уильям, Кэйт Миддльтон нарын хуримыг сонгожээ. Тэдний гэрлэх ёслолыг Их Британид "Зууны хурим" хэмээн нэрлэсэн бөгөөд 30 гаруй жилийн өмнө болж байсан хунтайж Чарльз болон Диана гүнж нарын хуримаас хамаагүй илүү олны анхаарал татсан үйл явдал болсон юм. Вестминстерийн сүмээс Букингемийн ордон хүртэлх ёслолын үйл ажиллагааг дэлхий даяар хоёр тэрбум хүн телевизийн шууд нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ гэсэн тооцоо гарсан бөгөөд тэдний хуримын ёслолын бичлэг энэ жилийн интернэтээр хамгийн их үзсэн бичлэгээр шалгарсан юм.
Агуу удирдагчийн төгсгөл
Ливийг 42 жилийн турш удирдсан Муаммар Каддафиг устгасан явдал энэ оны бас нэгэн онцлох үйл явдал болсон байна. Хэдий тэрээр хатуу гараар улс орноо удирдаж байсан ч улс орноо 42 жилийн хугацаанд Каддафи Ливи улсыг танигдахгүй болтол нь өөрчлөн хөгжүүлж, Африк тив дэх хамгийн амьжиргаа сайтай орнуудын нэг болгосон билээ. Каддафи хэт олон зүйлийн тухай мэдэж байсан учраас түүнийг барууныхан ганц хүний дэглэмийг эсэргүүцсэн Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөнтэй хамтран устгасан хэмээн ярьж байгаа. Ямартай ч түүнийг шударга шүүхийн өмнө аваачихаас өмнө хөнөөсөн. Одоо ливиүдийг эх орноо сэргээн босгох, ардчиллыг хөгжүүлэх зэрэг урт хугацаа шаардсан, нүсэр ажлууд хүлээж байгаа юм.
Майкл Жексоны эмчийн ял
Дэлхийн хөгжмийн ертөнцийн түүхэнд мөнхлөгдөн үлдсэн попын хаан Майкп Жексоны эмчийн шүүх хурлыг "СNN" онцолжээ. Алдарт дуучны үхлийн шалтгааныг саяхныг хүртэл тогтоогоогүй л байсан юм. Түүний хувийн эмчээр ажиллаж байсан Конрад Мюррейг Майкл Жексоны үхэлд буруутай болохыг тоггоож, дөрвөн жил хорих ял оноосон юм. Нэрт дуучинд нойрсуулах эм их тунгаар өгсөн, амьсгал хураасных нь дараа л түргэн тусламж дуудсан зэрэг үндэслэлээр түүнд ял тулгаж эмчлэх эрхийг нь хассан юм.
Ертөнцийн түүхийг өөрчилсөн "алим"-ыг бүтээгч
Ертөнцийн түүхийг өөрчилсөн гурван алим бий. Эхнийх нь Адам, Евагийн могойноос авсан алим, дараагийнх нь Исаак Ньютоны толгой дээр унасан алим. Гурав дахь нь Стив Жобсын бий болгосон алим гэдэг. Энэ жилийн онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй "Аррlе" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын үхэл байсан юм. "Аррlе" компани аравдугаар сарын 5-нд "I Phone 4S" шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байхад түүнийг хүрэлцэн ирнэ хэмээн хүмүүс хүлээж байсан ч тэрээр энэ өдөр ирээгүй юм. Ажпын төлөө төрсөн гэмээр Стив Жобс шинэ бүтээгдэхүүнээ гарахыг хүлээж байсан мэт энэ өдрийн маргааш нас барсан юм. Жобс есдүгээр сард өвчний улмаас өөрийн ажлаа хүлээлгэн өгч байсан бөгөөд хорт хавдрын улмаас хэдэн жилийн турш шаналж байсан гэдэг. Тэрээр дэлхийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнийг энэ оны биш энэ зууны шилдэг зохион бүтээгч хэмээн онцолсон байна.
Тэрээр хамгийн сүүлд эгчдээ "Хөөх" хэмээн хэлсэн нь түүний сүүлчийн үг болжээ. Түүний хэлсэн энэ үг энэ жилийн онцлох үйл явдлуудыг илтгэх мэт...
Б.Сувд-Эрдэнэ