Японы Сэндай хотын ойролцоох Фүкүшима цөмийн цахилгаан станц дэлбэрсний дараа ойр хавьд нь байсан үерийн усыг далайд цутгахаас сэргийлэн далан байгуулсан. Гэсэн ч одоогоор 45 куб метр ус далангаас хальж Номхон далай руу оржээ. Их хэмжээний радио идэвхит бодис агуулсан усыг тусгай аппаратаар ууршуулж байсан ч далангийн цуурсан хэсгээр багагүй ус гоожсон байна. Энэ ус нь байгаль орчноос гадна хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй, хавдар үүсгэдэг бодис агуулсан гэж эрдэмтэд тайлбарлажээ. Одоогоор бохирдолтой усыг тогтоох арга хэмжээ яаралтай авсан. Гэсэн ч нэгэнт далайд цутгасан ус ямар үр дүн авчирах нь тодорхойгүй байна.
Б.Баяр