Парламентын сонгууль үнэн, шударга болсон, Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам их ч биш бага ч биш авах ёстой саналаа л авлаа. Энэ бол үнэн, шудрага, ардчилсан сонгууль байлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ.
Парламентын сонгууль үнэн, шударга болсон, Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам их ч биш бага ч биш авах ёстой саналаа л авлаа. Энэ бол үнэн, шудрага, ардчилсан сонгууль байлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” намын нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн Дмитрий Медведев, ням гаригт болсон сонгуульд оролцсон намын дүнг “сүүлийн жилүүдэд төр засгийн хийсэн ажлын тусгал” гэж нэрлэсэн байна. Мөн “Нэгдсэн ОУ” нам сонгуульд нэр төртэй оролцсон бөгөөд сүүлийн жилүүдийн тус намын хөгжлийн дүнг амжилт бүтээл, алдаа дутагдалтай нь сонгогчид ялгаж салгалаа гэж үзэж байгаа юм.
Б.Хуяг