“Майкрософт”
компанийг үндэслэгч
Билл Гейтс шинэ үеийн атомын реакторыг хамтран бүтээх хэлэлцээрийг Хятадын үндэсний
цөмийн нэгдэлтэй хийж байгаа тухай “Саут Чайна морнинг пост” сонин
өнөөдөр мэдээллээ. Цэвэр уранаар ажиллах чадвартай реакторын тухай ярьж байна.
Ийм төхөөрөмжид түлшний шатах процесс нь удаан явагддаг ба арван жилийн турш
түлшээр дахин цэнэглэлгүйгээр цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэх
боломжоор хангах юм. Энэ реактор нь хэмнэлттэй, бага овортой, хямд үнэтэйгээрээ
ялгарч байгаа юм байна.
Одоогийн байдлаар ийм эрчим хүчний төхөөргийг бүтээж чадаагүй байгаа
бөгөөд Гейтсийн
санхүүжүүлдэг “Терра пауэр” компани энэ боловсруулалтыг хийж байгаа ажээ.
Б.Хуяг