АНУ-ын баруун хойд хэсгийн Аляска мужийн нэгэн оршин суугч цасан хунгарт унаж, тэндээ шар айргаар голоо зогоон гурав хоножээ. Клифтон Вайалаг гэгч эр суурин газраас 60 км зайтай явж байхад нь цасан шуурга шуурч, улмаар машинтайгаа хунгарласан цасанд унаж, гар утас нь сүлжээгүй болжээ.
АНУ-ын баруун хойд хэсгийн Аляска мужийн нэгэн оршин суугч цасан хунгарт унаж, тэндээ шар айргаар голоо зогоон гурав хоножээ. Клифтон Вайалаг гэгч эр суурин газраас 60 км зайтай явж байхад нь цасан шуурга шуурч, улмаар машинтайгаа хунгарласан цасанд унаж, гар утас нь сүлжээгүй болжээ. Тэрээр тусламж ирэхийг хүлээх зуураа машиныхаа тээшинд байсан нилээд хэдэн шил хөлдүү шар айргаар аврагчдыг иртэл голоо зогоожээ. Түүнийг ажилдаа ирэхгүй болохоор нь эрлийг эхлүүлэн олсон байна.
Б.Хуяг