Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Модун Ресурс" огт хөндөгдөөгүй 489 сая тонн нуүрсний нөөц бүхий орд газрыг худалдаж авсан тухай "Minegolia" мэдээллээ.
Тус орд нь манай орны төвийн бүст Нүүрст гэж газарт байрладаг аж. Энэ ордыг авснаар "Модун Ресурс" Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудаас хамгийн их нөөцтэй орд эзэмшигчээр тодорч буй. Компанийн зүгээс ТЭЗҮ-ээ цаг алдалгүй баталж, ашиглалтын зөвшөөрөл хүсэх сонирхолтой байгаа гэнэ. Уг ордоос 417 сая тонн нүүрсний нөөц тогтоогдоод байгаа бол үлдсэн 72 сая нь боломжит нөөц хэмээн тодорхойлогджээ. Нүүрст орд нь төмөр замаас зургаан км зайтай Улаанбаатараас 120 км-т байрладаг учир дэд бүтэц нь шийдэгдсэн юм байна.

Сэтгэгдэл (1)