Орос, Японы эрдэмтэд Саха улсын Арслан зааны музейгээс Япон улсын Кинкийн их сургуульд зууны туршилт явуулахаар шийдээд байна. Тэд дараа жил Сибирийн мөнх цэвдэгт амьдарч байсан арслан зааны яснаас арслан зааныг хувилахаар шийджээ.
Орос, Японы эрдэмтэд Саха улсын Арслан зааны музейгээс Япон улсын Кинкийн их сургуульд зууны туршилт явуулахаар шийдээд байна. Тэд дараа жил Сибирийн мөнх цэвдэгт амьдарч байсан арслан зааны яснаас арслан зааныг хувилахаар шийджээ. Арслан зааны гуяны яснаас олдсон чөмөг нь тус амьтны генетикийн үндэс болох бөгөөд түүхээс өмнөх үеийн амьтныг гаргаж авахаар тэд зорьж байна. Арслан зааны яс нь өнгөрсөн намдугаар сард Сахагийн хойд хэсэгт малтлагын ажлын үеэр олдсон ба манай эриний 13 дугаар зууны өмнө гэж тодорхойлогджээ. Энэхүү яс нь 3,5 м өндөртэй амьтан байсан гэдгийг нотолж байгаа юм байна. Арслан зааныг хувилах судалгааны ажил нь 1990 ээд оны эцэс үеэс эхэлсэн боловч, биологийн мэргэжилтнүүд одоо болтол зоримог төлөвлөгөө хэрэгжүүлж чадаагүй байсан юм байна.
Б.Хуяг