Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн
цас орох юм байна. Бусад газраар багавтар үүлтэй, цас орохгүй. Дархадын
хотгор, Идэр, Тэс голын сав нутагт 21-26 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтий,
хангайн уулс болон зүүн аймгуудаар 18-23 хэм хүйтэн байх юм. Алтайн өвөр
хэсэг болон говийн нутгаар 7-12 хэм хүйтэн бол бусад газарт 13-18 хэм
хүйтэн байна гэж УЦУХ-гээс мэдээллээ. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун хойноос 3-8 м/сек хурдтай салхилна. Өдөртөө 16-18 хэм хүйтэн. Өглөөний таван цагийн байдлаар нийслэлд 26 хэм хүйтэн байлаа.
Солонгосын нийслэлд өнөөдөр найман хэ дулаан, үүлэрхэг байна. Өдрийн турш хур тунадас орохгүй, шөнөдөө үүлэрхэг хэвээр, тэг хэм хүрч сэрүүсэх юм. Токио хотод өнөөдөр үүлших хэдий ч хур тунадасгүй, өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө найман хэм дулаан байх болно. Тэгвэл Бээжинд өнөөдөр цэлмэг өдөр болох юм. Өдөртөө дөрвөн хэм дулаан, харин шөнөдөө -12 хэм хүйтэн хонох төлөвтэй. Хойд хөршийн Москва хотод өнөөдөр -1 хэм хүйтэн үүлэрхэг өдөр байна. Хур тунадасгүй бөгөөд шөнөдөө -3 хэм хүйтэн хононо.
Б.Ганбилэг