“Болор цом” 29 дэхь наадмын нэгдүгээр шатанд 38 яруу найрагчийн бүтээл шалгарсан байна. Энэ жилийн наадамд оролцох хүмүүсийн дийлэнхи нь залуу яруу найрагчид байгаа аж. Тус наадамд жил бүр оролцдог хууччуулаас М.Билэгсайхан, М.Уянсүх, Ай.Төмөр-Очир, Г.Ишхүү, М.Амархүү, Д.Энхболдбаатар, Б.Баярсайхан, Д.Ган-Очир нар оролцохоор болсон байна. Мөн үе үеийн “Болор цом”-ын эздээс наадамдаа шүлгэн цацал өргөх юм байна. Яруу найрагчдын нэрс тодорсонтой холбоотойгоор энэ жилийн наадмын талаар МЗЭ-ээс өнөөдөр МҮОНТ-ээр дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Т.Хулан