
Өнгөрсөн бямба гаригт ХУД-ийн 11-р хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Маршалын гүүр хүртэл өндөр хүчдэлийн шугам татаж байсан Эрчим хүчний барилга угсралтын газрын “CAT” маркийн трактор уулын уруу унаж жолоочийн бүхээгт сууж явсан иргэн 48 настай эрэгтэй Г нас баржээ. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)