УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайдад Г.Занданшатар асуултад хариулав.
Тэрбээр "Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн бус салбарыг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих хамгийн зөв шийдэл бол бизнесийн орчныг сайжруулах явдал. Макро эдийн засгийн тогтвортой байлыг хангах, татвар зээлийн бодлогоор дэмжих нэн шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажлын байр бий болгож буй баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг" гэв.