Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "Чөлөөт, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын нэг дархлаа, засаглалын нэг багана мөн. Тиймээс би хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байж ирсэн. Ямар ч хаалтын гэрээ байгуулж байгаагүй. Алдаа, оноо бүхэн минь ил тод байдаг. Нум сум харвасан ч, алхаж гишгэсэн ч миний алдаа болгон ард түмэнд ил байж ирсэн" гэж дурдлаа.
М.Гал
Сэтгэгдэл (1)