"Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар Таймс” сонины хувьчлалын асуудлаар баривчлагдан шалгагдаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулга өчигдөр суллагджээ. УМБГ-аас түүнийг биш ах нь уг хэрэгт холбоотой гэж үзсэн мөн цагдан хоригдох хугацаа нь дууссан тул ийнхүү сулласан гэнэ. Тэрээр чөлөөтэй болсон даруйдаа ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзсан гэж эх сурвалж хэлж байна. Түүнийг ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр шууд баривчилсанд дургүйцсан МАХН-ын зарим гишүүд Ц.Нямдоржийн явуулга гэж хардан жагсаал хийж байсан билээ. Өчигдөр ч түүнийг суллахыг шаардсан бичгийг “Шударга ёс” хуульчдын эвсэлийнхэн Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхэд өгөөд байсан юм.