зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюу толгой”, “Тавантолгой” болон Монголын уул уурхай таны амьдралд яаж нөлөөлөх вэ

2011-12-07
0
ЖИРГЭХ
   Ерээд оны үед одооны дэлхийн хэмжээний супер “од” болоод байгаа манай “толгойнууд”-ыг ашиглах лицензыг “Айвенхоу Майнз” “Рио Тинто”-д бэлэглэж байсан гэдэг. Тэр үед орд, нөөцийг нь бага байна гэж тогтоож байжээ. Хий дэмий ийм том газар ашиглах лицензийн төлбөр төлөхөөс татгалзсан хэрэг биз.

   Ерээд оны үед одооны дэлхийн хэмжээний супер “од” болоод байгаа манай “толгойнууд”-ыг ашиглах лицензыг “Айвенхоу Майнз” “Рио Тинто”-д бэлэглэж байсан гэдэг. Тэр үед орд, нөөцийг нь бага байна гэж тогтоож байжээ. Хий дэмий ийм том газар ашиглах лицензийн төлбөр төлөхөөс татгалзсан хэрэг биз. “Айвенхоу Майнз” оюу толгойн нөөцийг тогтоохдоо алдаа гаргаагүй бол сүүлд нь ингэж гуниж, гутарч, шүүх, цагдаа дээрээ тулахгүй байсан биз. Аз болж “Рио тинто”-д бэлэглэхдээ хэрвээ нөөц илэрвэл тохирох %-ыг өгөөрэй гэсэн нь “чанга атга” болж дээ.  Нэгдүгээр супер “од” бол “Оюу толгой”. Яагаад гэвэл илүү олон хилийн чанадын “шүтэн бишрэгч”-тэй, илүү их “хандив”-тай. Дараагийн супер “од” бол “Таван толгой”. 1967 оны тэртээгээс нөөцийн үүд хаалга нь нээгдэж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн л ашиглах лицензийг нь хэн ч авахыг хүсэхгүй байсан гэдэг. Мөн л бэлэг сэлтэнд явж, улсаас авах хүсэлтэй хүн байвал үтэр түргэн өгөхийн түүс болж байсан. Явж явж манай хэдэн улс төрч, бизнесмэнүүд аваад улсын өмч болгон үлдээсэн гэгддэг. Бас л алсын хараатай хандаж дээ. Тэр үед гадаадын экспэртүүд одоогийнх шиг “эдийн засгийн алуурчин” хийдэг байсан бол “Таван толгой” “будаа”. “Таван толгой”-н фэнүүд бүгд Монгол хүмүүс. Яагаад гэвэл бүтээл, бүтээгдэхүүнээ 100% монголчуудад үнэгүй зориулж чаддаг буянтай нэгэн. Гол хоёр нь энэ. Үний дараагаар “Шивээ овоо”, “Бороо гоулд” гээд л явж өгнө дөө.
   “Одууд” маань Монголын нийгэм, ард иргэдийн амьдралыг төрөл арилжуулсан гэж хэлэхэд болно.  “Оюу толгой”-гоос эхэлье. Ард иргэд ч гэж дээ цөөн хэдэн хүмүүсийн амьралыг өөд нь “суга” татаж байна даа. “Оюу толгой”-н тэтгэлэг нэрээр боловсролын салбарыг хөгжүүлж байна гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвт шувт салхилуулчихна.  Гадаадад хэдэн оюутныг уул уурхайн мундаг мэргэжилтэн болоорой гэж явуулав. Удалгүй араас нь “рекламны пауз” хийгээд камер микрофон барьж очоод, сурвалжлага хийгээд, нөгөө хэдэн оюутнуудаараа  муухай байсан ч “өө ёстой сайхан байна “Оюу толгой”-доо баярлалаа” гэж хэлүүлээд дахиад анхны интернэт, анхны ардчилсан, анхны авилгажсан, анхны HD, анхны хувийн, төрийн бүхий л телевизүүдээрээ цацчихна.
   Энэ юу юм бэ. Бухимдалд буудуулсан ард иргэдийнхээ амыг таглаж, хувьсгал болох вий гэж эмээсэндээ иймэрхүү жижиг сажиг зүйлүүдээр кино хийж явна. Үнэндээ бол “оюу толгой”-н баялгийн хажууд үнэхээр инээдтэй зүйл. Шоудаж баахан оюутан явуулсны оронд дандаа ярьдаг дэлхийн жишигт нийцсэн сургалттай сургуулийг бий болгож болно шүү дээ. Төсөв мөнгө хүрэлцэхгүй гэж нүдний булайтах вий дээ.
“Таван толгой”. “Энэ их буянтай толгой” гэж долоон буудлын Должин эмээ хэлж байна билээ. Ер нь ч тийм. Бэлэн мөнгө бус хувьцаа өгч байгаа нь сайхан хэрэг. Алсдаа хувьцааны үнэ нь өсч, хувьцаанаасаа ашиг олох нь гарцаагүй. Энэ л сайхан амьдралыг авчирч магадгүй болоод байгаа “олимпийн найдвар” юм. Одоогоос найм, есөн жилийн өмнө юм уу даа. “Дэлхийн зөн” гээд байгууллага амьдрал доогуур айл өрхүүдэд шуудай, шуудайгаар нь “бэлнээр” цагаан будаа тарааж байсан. Тэр үед урд орой нь архи ууж, хөлчүүрхсэн нөхдүүд их гэж жиштэйхэн. Маргааш нь харин хашааны булан тохой, энд тэндгүй цагаан будааны бөөлжис. Авсан хишгээ гаргасан хэрэг. Будааг нь өгчихсөн чинь будаа, гурил авах мөнгөөрөө “найркадсан” хэрэг.
   “Таван толгой”-н хишиг гэж иргэн бүрт бэлэн мөнгө тарааж байгаа. Зарим айл өрхүүд эх орны хишгээрээ амьдарч байгаа нь үнээн. Нөгөө талаар архичдыг бэлтгээд байна. Сумын төвөөр нэг шар алаг дэвтэр барьж, дээлийнхээ бүсийг хошногоороо зангидаж, тамхи татсан залуус. “Цалин”-гаа авах гэж байгаа юм гэнэ. Нийслэлд ч ялгаагүй.
Дараа нь Монголын ирээдүй оюутан залуус. Манайх шиг оюутнууддаа ийм сонин хэлбэрээр халамж тавьдаг улс орон гариг ертөнц дээр хаа ч байхгүй. Эхлээд сар бүр 21000, 70 мянга, дараа нь сургалтын төлбөрийн талыг, тэгээд он гараад сар бүр “май шоуд” гэж 70 мянга, адаг сүүлдээ “хөөрхийс Монголын баялаг, ирээдүйн эзэд, оюутнууд минь шалгалтандаа унаад, кредитийн мөнгө төлж чаддаггүй юм чинь зовоогоод яахав шалгалтгүй болгоё” ч гэх шиг. Уул уурхайн буянаар амьдрал нэг иймэрхүү л өөрчлөгдөж эхэлж байна. Энэ бол ердөө л эхлэл.  
   Улс орон маань газар доорх баялагаараа гайхагдаж байгаа нь сайн хэрэг мөнөөсөө мөн. Гэхдээ зөв бодлого явуулж зөв ажиллахгүй л бол “чанга атга” ч байхгүй болно гэдгийг эрхэм дээд гишүүд маань эрх биш мэдмээр л юм.
Б.Хуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    58 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    1 цаг 6 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    1 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    1 цаг 31 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    1 цаг 44 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    1 цаг 49 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    2 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    2 цаг 8 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    11 цаг 20 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Өчигдөр 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Өчигдөр 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Өчигдөр 07 цаг 22 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК