О.Магнай, Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн сонгуульд саналаа луйвардуулсан хэргээр МАХН-ын /одоогийн МАН/ төв байрны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэндээс Ардчилсан нийгэмд байж боломгүй, байх ч ёсгүй дуу чимээ гарлаа. 90-ээд оны үед төрсөн иргэд “ах нар маань ардчилал гээд “Хонхны дуу”-г дуулаад байдаг тэрийг нь сайн ойлгохгүй л байсан юм. Энэ чинь буун дуу байсан юм уу” гэнэ.
1921 он, анхны нам байгуулагдаж, хувьсгалчдийн тэмцлээр ардын арми ялалт байгуулж тусгаар тонтнолоо сэргээв.
1924 он, анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхаглав.
1939 он, Монгол-Зөвлөлтийн арми халх голын байлдаанд ялалт байгуулав.
1945 он, Монголын тусгаар тогтнол олон улсад хүлээн зөвшөөрөгдөж баталгаажив.
1990 он, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжив.
2008 он, 7-р сарын 1... Монголын ууган намын төв байр шатаагдаж, онцгой байдал зарлав. Энд түр зогсоё!!!
О.Магнай, Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн сонгуульд саналаа луйвардуулсан хэргээр МАХН-ын /одоогийн МАН/ төв байрны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэндээс Ардчилсан нийгэмд байж боломгүй, байх ч ёсгүй дуу чимээ гарлаа. 90-ээд оны үед төрсөн иргэд “ах нар маань ардчилал гээд “Хонхны дуу”-г дуулаад байдаг тэрийг нь сайн ойлгохгүй л байсан юм. Энэ чинь буун дуу байсан юм уу” гэнэ.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын “тушаал” ёсоор жагсагчдийг албадан тараахаар цэрэг, цагдаа, буу шийдэм дээрээ тулсан хэрэг. Улмаар даамжирч хүчний байгууллага иргэдийн цуст мөргөлдөөн болно чинээ хэн санах вэ. Хүн нэгдэн жагсах, үзэл бодол, санаа, эсэргүүцлээ чөлөөтэй илэрхийлэх эрх нь энэ нийгмийн гол үнэт зүйл.
Гэтэл хүчээр тараах зарлиг авсан хүчнийхэн ус цацах эсвэл нулимс асгаруулагч хэрэглэхийн оронд шууд л “галлаж” эхлэв. Үүргээ биелүүлж байгаа нэрийдээр таарсныг нь барин зодож, ачиж, хорьж адаг сүүлдээ алж, 5 хүний амийг хороов.
Энэ үед мэдээллийн хэрэгслүүдийг хорьж төр ивээлийн ганц телевизээр энэ бүхнийг дамжуулж байлаа. Зөвхөн цагдаа ч гэлтгүй, ямар жагсаалд оролцож байгаагаа ч мэдэхгүй согтуу, халамцуу хүмүүс ч байв. Сүүлд зурагтаар харах нь ээ намын байрнаас тоос сорогч, нөүтбүүк, архи дарс барьсан хүмүүс гарч яваа нь харагдаж байлаа. Харин энэ бүхнийг эхлүүлсэн эрхэм амнаасаа хөөс сахруулан зугтаж явсан. Яахав хөөрхий амьд амьтан л юм чинь айгаа л байлгүй. Дараа нь “би энэ жагсаалыг ийм байдалд хүрнэ, МАХН-ын байрыг шатааж, хүний амь эрсдэнэ гэж огт бодоогүй” гэж хэлж байсан удаатай.
Энэ жагсаал эцсийн эцэст 5 хүн үхсэн, хоригдсон, шархадсан бас бүр гоё намын шинэ байр гэсэн л үр дагавар авчирлаа.
2011 он даруй 3-н жил өнгөрчээ. Дараагийн сонгууль ойртсон тул хар , цагаан “PR” дуу дуугаа авалцана. Нэг нь нөгөөхөө шалгуулъя л гэнэ, яасан их идээ вэ, гэдэс чинь яг байшин шигээ томорчихож ч гэх шиг. За энэ яахав...
Сонгууль бүхний дараа хэрүүл маргаан гардаг нь уламжлал болсон зүйл. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх талаар ярилцаж, “хийлцэж” байж 1990 оны улсын Бага хурлын суудлыг хуваарилах пропорциональ болон 1992, 2008 онуудад хэрэглэсэн олон мандаттай тойргийн мажоритар систем 2-ыг хооронд нь зуураад яг батлаагүй ч 48:28 гэсэн тоог гаргаж ирлээ.
Тэгэхээр холимог сонгуулийн тогтолцоо болж таарах нь. Энэ нь ч зөв шийдвэр байж мэднэ. Харин 48:28 гэсэн тооны хувьд өөрчлөлт гаргах нь зүйтэй болов уу. Мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авдаг нь үнэн. Тиймээс энэ тогтолцоог зөв хэлбэрээр оруулбал үр дүнгээ өгч мэдэх сайн талтай.
Нөгөө талаас ард иргэдийн хүсч, хүлээгээд байгаа шинэ залуу нэр дэвшигчид гарч ирэх боломж нь багасна. Можаритараар сонгогдсон хэд нь мөнгө төгрөг, таньдаг мэддэг, худал үнэн нь мэдэгдэхгүй хамаатан, саднаараа гараад л ирнэ. Пропорционалиар сонгогдох хэд нь мэдээж намын лидрүүд байх болов уу. Гэхдээ олон намын төлөөлөл болж мэднэ.
Аль сонгуулийн системд хэн, хэнийгээ “уралдуулах”-аа хор найруулаад сурчихсан намыхан маань мэдэх байлгүй. Юутай ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намуудад сонгуулийн тогтолцооны талаар ямар нэг шийдвэрт хурдан хүрч тохирохгүй бол чуулганаар санал авч шийдэх тухай хүргүүлсэн. Үүний хариуд дээрхи тоо гарч ирсэн. Харин одоо яаж батлагдахыг хүлээх л үлдэж байх шиг байна. Ирэх сонгуулийн дараа дахин мөргөлдөөн гаргахгүй байхаар шийдвэл зүгээр юм. Сонгуулийн дараа маргаан гарах нь дамжиггүй боловч дахин нэг 7-н сарын 1-нийг “бүтээх” эзэнгүй байгаасай гэж бодох хүмүүс цөөнгүй байгаа болов уу. Өө нээрээ 7-н сарын 1-нийг өдөөгчдийн нэг, иргэний хөдөлгөөний О.Магнай АН-ын гишүүн болчихоод бирж дээр хувьцаа зарж, арилждаг ажлаа хийгээд сайн явж байгаа сурагтай.

Б.Хуяг