Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан сүүлийн үед төрийн ордноор ойр ойрхон үзэгдэх болжээ. Тэрээр эрх баригч хоёр намын удирдлагуудтай уулзалт хийж байгаа бололтой. Одоогоор МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нартай мөн хоёр намын бүлгийн дарга болох Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нартай уулзсан сурагтай. Н.Жанцанг төрийн ордонд ирүүлэх шалтгаан нь сонгуулийн хуулийн 48:28 гэсэн хувилбар нь Үндсэн хуульд нийцэх эсэхийг лавлах асуудал байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь хоёр намын удирдлагууд сүүлийн үед Монголдоо нэр хүндтэй хуульчдаас энэ асуултыг асууж байгаа гэнэ. Тэдний ихэнх нь дээрх хувилбар Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэмээх хариу өгч байгаа бололтой.
Б.Болдсүх