Сонгууль бүхний дараа хэрүүл маргаан гардаг нь уламжлал болсон зүйл. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх талаар ярилцаж, “хийлцэж” байж 1990 оны улсын Бага хурлын суудлыг хуваарилах пропорциональ болон 1992, 2008 онуудад хэрэглэсэн олон мандаттай тойргийн мажоритар систем 2-ыг хооронд нь зуураад яг батлаагүй ч 48:28 гэсэн тоог гаргаж ирлээ.

Юутай ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намуудад сонгуулийн тогтолцооны талаар ямар нэг шийдвэрт хурдан хүрч тохирохгүй бол чуулганаар санал авч шийдэх тухай хүргүүлсэн. Үүний хариуд дээрхи тоо гарч ирсэн. Гэтэл АН-ынхан дотроо санал зөрөлдөж ихэнх гишүүд нь шинэ тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийг хуучин системээр явуулна хэмээн шийдсэн байна. Сонгуулийн тогтолцоог энэ сарын 26-ны дотор өөрчилж батлахгүй бол хуучин тогтолцоогоор явагдана.
Б.Хуяг