Маргааш Нийслэлийн 3000 цагдаагийн уулзалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав, Хотын дарга Г.Мөнхбаяр, Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж нар оролцох аж. Зөвлөгөөн “UB” паласт 09-14 цагийн хооронд үргэлжлэх гэнэ.
Б.Чимэг