зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Батширээт” ХХК-ийн хоёр ажилчин нас барж, сонсголгүй хүүхэд салхивчаар унав

2013-10-12
0
ЖИРГЭХ
    Энэ долоо хоногт гарсан олныг зочирдуулсан хийгээд онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.
    Энэ долоо хоногт гарсан олныг зочирдуулсан хийгээд онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

барилга байгууламж"Тэнүүн буянт” ХХК-ний засварчин бусдын гарт амиа алдаж, "МTD” констракшны барилгад хүн нас барсан байжээ
СХД-ийн 20-р хороонд  "Тэнүүн буянт” ХХК-нд засварчин ажилтай 27 настай эрэгтэй Б гэгч нь тус компанийн автобус баазын хашааны үүдэнд “DAEWOO” маркын автобусанд хавчигдаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна.  Мөн Замын цагдаагийн газрын зүүн талын "МTD” констракшны барьж байгаа барилгын подволд Сэлэнгэ аймгийн Гуравдугаар баг Баяндалай суманд оршин суух 36 настай эрэгтэй Ш нь нуруундаа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. Хэргийн сэжигтнийг олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 5-р хороо “Өндөр буянт” компанийн баригдаж байгаа барилгаас хятад улсын иргэн 45 настай эрэгтэй Ю Ч гэгч нь 14 давхараас унаж нас барсан байна.
 
148e4103fea7cac9originalДамбын Хишгээгийн хүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Эра” төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо Дамбын Хишгээгийн хүүд зодуулж, хүнд бэртсэн билээ. Түүний нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн учраас "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

cbe076dc9a16d9e3originalЗүү залгисан цэргийг баривчиллаа
Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхийг Увс аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалтад ирүүлэх хүсэлтийг ХХЕГ-ын удирдлагуудад тавиад байсан. Тэгвэл энэ долоо хоногт түүнийг Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч явлаа. Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэснийхээ дараа тус ангид шилжсэн бөгөөд энэ хугацаандаа дахин зүү залгисан гэх мэдээлэл ч байгаа юм.

6782da084c5ff646bigСонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны салхивчаар хүүхэд унаж нас барлаа
СБД-ийн 11-р хороонд  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай эрэгтэй А гэгч нь  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж дүүргийн яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг гарсан.  Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаа хэлтэс шалгаж байна.

номтойбаяр гишүүн“Мунзуй” хочит Г.Нямдоржийг Н.Номтойбаярын гомдлоор шалгаж эхлэв
Н.Номтойбаярын хүн хутгалсан хэрэгт холбогдуулж цөөнгүй хүн шалгаж байна. Тэр дундаа “Мунзуй” хочит Г.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх болсон. Гэвч түүний Н.Номтойбаярын гомдлын дагуу шалгаж байгаа ч эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгий цагдаагийн байгууллагаас мдээлсэн. Одоогоор Н.Номтойбаярт гомдол гаргасан иргэн Б-гийн бие сайжирсан байгаа аж.  Мөн Н.Номтойбаяр ч цагдаагийн байгууллагад очиж мэдүүлгээ өгч байгаа юм байна.

541b2e3ee36bfbc3originalБ.Цогтгэрэлийг 14 сая төгрөгөөр торгов
Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээд шүүхээс түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон ялыг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /14 сая орчим/ торгохоор шийдвэрлэсэн юм.

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган сэжигтнээр татсан.

7debe41edd29ef32original”Батширээт” ХХК-ийн хоёр ажилчин тогонд цохиулж нас баржээ
БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ний баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан байна. Хэргийг одоогоор БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн компани өндөр хүчдэлийн хулгайн тог хэрэглэж байгаад ажилчид нь ийн амиа алдахад хүрсэн байж магадгүй юм.

764da9bbaad586e4bigТатварыг байцаагч бүсгүйг 75 хутгалж хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн ял оноолоо
атварын байцаагч бүсгүйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж өндөрлөлөө. Шүүх хуралд хоёр бүсгүй шороонд, шоронд хатхад нөлөөлсөн Д.Батболд гэгч ирээгүй юм.
Ингээд шүүх бүрэлдэх орой 17.30 цагийн үед шүүх хурлын шийдвэрлэсэн тогтоолыг уншсан юм.  Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-тзаасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял ногдууллаа.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.253)
    dandaa atmanuud ain
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    Энэ барилгын осол аваар, хүн амины хэрэг арай хэтэрнээ
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
    3 мин
  • Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
    44 мин
  • Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
    52 мин
  • Х.Нямбаатар: Хуучин алаг хавтан, бордюрыг аймгууд авч байгаа
    1 цаг 4 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Намууд нэгдлээ гээд амаа хамхих асуудал биш
    1 цаг 16 мин
  • Б.Батбаатар: Засагт хамтарвал парламентын ардчиллыг хадгалж ажиллана
    1 цаг 26 мин
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
    1 цаг 27 мин
  • Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
    1 цаг 39 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 56 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 36 мин
  • Дэлхийн аваргаас "хүрэл" медаль хүртсэн ОУХМ Б.Ганхайч гэж хэн бэ?
    2 цаг 40 мин
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
    2 цаг 52 мин
  • Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    2 цаг 53 мин
  • Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    2 цаг 56 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
    3 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум төгрөгт хүрчээ
    4 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    4 цаг 37 мин
  • Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 42 мин
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    17 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    17 цаг 42 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК