ИЗНН-д Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтарч ажиллах санал хүргүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Ирсэн саналын тухай Улс төрийн зөвлөлөөр ярилцаж шийдвэрлэнэ. Хэрэв Засгийн газарт хамтарвал парламентын ардчиллыг хадгалах, бэхжүүлэх чиглэлийг үндсэн сууриа болгоно гэж бодож байна. Бид зөвлөлийнхөө хурал дээр хэлэлцэж байж Ерөнхий сайдад хэлэлцээр эхлүүлэх байх. МАН дангаараа засаг байгуулвал хуулийн төслүүд УИх-ын босгыг давах уу, үгүй юу гэдэг асуудал гарч байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)