"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриатай хамтарсан Засгийн газар арван сарын хугацаанд ажиллаж, дараагийн Засгийн газарт ээлжээ өгч буй. Хамтран ажилласан энэ хугацаанд иргэд олон нийтэд нөлөөлөхүйц бодлогын олон ажлыг хэрэгжүүлсэн яам бол Л.Энх-Амгалангийн толгойлсон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байв.
Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт анх удаа системийн шинжилгээ хийж, тэтгэврийн реформыг эхлүүлээд амжив.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар ГБХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Хэдий богино хугацаа ч бодлогын олон ажлыг хэрэгжүүлж, асуудлыг үндэс сууриар нь шийдэх зөв тогтолцоо, зөв шийдлийг илэрхийлж, салбарын тулгуур 7 хуулийн төслийг уялдаа холбоотой боловсруулж УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлэн болголоо" гэсэн юм.
Ийнхүү уншигч та бүхэнд тус яамны 10 сарын хугацаанд хийсэн ажлуудаас дараах 10 ажлыг онцлон хүргэж байна.
НЭГ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт анх удаа системийн шинжилгээ хийв
ХОЁР. Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ТЭТГЭВРИЙН РЕФОРМЫГ эхлүүлэв
ГУРАВ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон даруй ПРОКУРОРТ албан ёсоор гомдол гаргаж, 53 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэв
ДӨРӨВ. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий 4 банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, 105 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлэв
ТАВ. Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж эхлэв
ЗУРГАА. Ипотекийн зээлийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэв
ДОЛОО. Хүн бүрийн ур чадвар, онцлогт нийцсэн ажлын байранд зуучлах JobCenter төвийг нээв
НАЙМ. Их өгөгдөл бий болгон нийгмийн хамгааллын үйлчилгээг шинэчлэх ажлыг эхлүүлэв
ЕС. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэнг эрдэм шинжилгээний байгууллага болгов
АРАВ. Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт уриан дор 2025 оныг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлаж, 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв.
А.Сүх
Сэтгэгдэл (2)