
Дөнгөж ашиглалтанд орсон, баригдаад удаж байгаа барилгуудын лифт ямар ч ялгаагүй байгаад иргэд бухимдаж байна. Ашиглалтанд ороод удаагүй байрны айлууд ч лифт гацах, нэг давхар руу унах зэрэг бэрхшээлтэй тулгарсаар байдаг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө л гэхэд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Богд Ар хорооллын 5 дугаар байрны хоёрдугаар орцны цахилгаан шат гацсан, дотор нь бага насны хүүхдүүд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад тус байрны оршин суух 1-13 настай 3 хүүхэд лифтэнд гацсан байсныг гаргаж аюулгүй болгожээ.