
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Говь ХХК-ийн урд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй сендвичэн байшингийн дээвэр, 5 тонн хаягдал цаас шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль сахиулах их сургуулийн ард хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 5х5 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 51 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:45 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 0:05 цаг ажиллан унтраажээ. Иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаас болж эд зүйлээрээ хохирох тохиолдол их байна.
Д.Ундрах /24tsag.mn/