
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" захын төв хаалганы шонг машин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад "Тоёота кровн" загварын автомашин зам дагуу явсан 25 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж, мөргөсөн эрчиндээ шон гуядсаны улмаас машин жолоодож явсан 30 орчим насны эмэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, хоёулаа хүнд гэмтэлтэй байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 103-ын эмчид шилжүүлэн өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)