
Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд арваннэгдүгээр сарын 4-ний өдөр төв аймгийн дугаартай /0871/ автомашиныг шалгажээ. Ингээд Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багт оршин суух 21 настай эрэгтэй Алтангэрэл гэгч нь хуурамч жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож байсныг нь саатуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 19-р хороонд "Шарга морьт"-ын нэгдүгээр буудал дээр портер 7426 УНТ автомашиныг саатуулан шалгахад 28 настай эрэгтэй Ууганбаатар гэгч нь зөвшөөрөлгүйгээр ногоон модыг хоёр куб метрийг бэлтгэн тээвэрлэж явсаныг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/