
Өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаан болж байна. Энэ хурлаар олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн
даргыг томилох асуудал юм. Энэ албан тушаал нэг жилийн турш эзэнгүй байсаар, даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж ажиллаж байсан. Тэгвэл өнөөдөр Г.Сэрээнэндоржийг жинхлэх үү, эсвэл шинэ хүн томилох уу гэдгийг хоёр тал шийдэх юм. Мөн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын албан тушаалдУИХ-ын гишүүн Д.Одхүүг сонгож магадгүй гэсэн мэдээлэл байна.