
Тэгвэл энэ хэргээс улбаалж Гаалийн ажилтнууд, удирдлагуудад хуулийн байгууллагаас анхаарал хандуулаад байгаа аж. Учир нь эцэг, эхийнхээ нэрээр хүүхдүүд нь байнгын ийн хар тамхи зөөвөрлөж байсан юм биш байгаа гэсэн хардлага олон нийтийн дунд бий болоод байгаа юм. Мөн гаалийн ажилтны хүүхдүүд хоорондоо сүлжээ үүсгэн хар тамхи зөөвөрлөдөг бүлэглэлүүдийг бий болгосон байж магадгүй гэсэн ШУМ ч тархаад байна. Ямартаа ч энэ хэргээс болж Гаалийнханы чих нэлээн “шуугих” бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээллээр Замын-Үүдийн байцаагч нар Гаалийн албанд томоохон албан тушаал эрхэлдэг хүмүүсийн хүүхдийг тэр бүр шалгаад байх нь ховор гэв. Учир нь тэд байнга хэл нэвтэрч байдаг учир нэгнээ танидаг, улмаар гаалийн байгууллагад ажилладаг ээж, аав хэн нэгнийнхээ нэрийг барьж гардаг болсон байдаг аж.
Дээрх Б гэгч нь ч ээжийнхээ нэрийг барьж ийн хил байнга нэвтэрдэг байсан бөгөөд УМБГ, ЭЦГ, Хилийн тагнуулын алба гэх гурван газартай хамтарсан шалгалтаар яалт ч үгүй баригдсан нь энэ юм байна. Учир нь энэ шалгалтыг Гаалийн Ерөнхий газраас гадна гурван газар хамтран хийсэн тул ийнхүү мултарч чадалгүй баригджээ.
Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Хэргийг харьяаллын дагуу УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Мөн түүнийг Замын-Үүдээс авчирч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан” гэв.
Түүнчлэн тэрбээр өөрөө ч мөрдөн байцаалтын явцад БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар хот руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс түүний мэдүүлгийн дагуу хэнээс авсан, Улаанбаатар хотод хэнд өгөх гэж байсан зэргийг тодруулахаар албаныхнан ажиллаж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)