
Монгол Улсад "Хуан Лиан" хэмээх компани байгуулж, БНХАУ-аас "Мустанг", "Кенбо", "Хэнсин" маркийн мотоцикль оруулж, худалддаг байсан Ван Вэй Хун хэмээх хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэхээр болжээ. Тэрбээр манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлхийсэн хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 8000 мотоцикль хилээр оруулж, найман тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо нуусан нь тогтоогдсон гэнэ. Үүний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 750 сая төгрөгийн татвар ороогүй аж. Тэрбээр нэг удаа гаалийн татвар төлсөн бичиг баримтаа хуулбарлан Дорнод аймгийн харьяат иргэний нэр дээр уг 8000 мотоциклийг авчирсан байна. Түүнийг ийнхүү татвараас зайлсхийж, мотоцикль оруулж ирэхэд Дорноговь аймгийн иргэн А.Мэндбат гэх залуу тусалдаг байжээ. Ямартаа ч түүнд холбогдох хэрэг үүгээр зогсохгүй аж. Хэргийг удахгүй Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/