Гадаад сурч, ажиллаж буй монголчуудаа эх оронд нь эргэж ирүүлэх, тэдний шинэ санал, санаачлагыг дэмжих зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийн хоёр дахь уулзалт Засгийн газрын ордонд болж байна. Ерөнхий сайд С.Батболдын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт энэ уулзалтанд ерөнхий сайдын туслах Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн С.Баяр, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон бусад төлөөлөгчид оролцож байна. Засгийн газрын зүгээс гадаадад амжилттай суралцаж байгаа залууст тэтгэлэг олгох, Монголд эргэж ирэхэд нь ажлын байранд зуучлах, хилийн чанадад бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа юм.