Энэ сарын 13-нд хууран мэхлэх замаар эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдсан гэх эгч дүү Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, шүүгчээр С.Оюунчимэг нар оролцох аж.
Б.Чимэг