“Портланд Трэйл Бэйзерс” багийн “од” Брэндон Рой өнгөрсөн жил өвдгөндөө бэртэл авч олон тоглолт өнжсөн ч Плэй офф-ын тоглолтонд эргэн талбайдаа гарч фэнүүдээ баярлуулсан. Гэвч өчигдөрхөн эмчийн магадлагаагаар зодог тайлах болсноо зарлалаа.
“Портланд Трэйл Бэйзерс” багийн “од” Брэндон Рой өнгөрсөн жил өвдгөндөө бэртэл авч олон тоглолт өнжсөн ч Плэй офф-ын тоглолтонд эргэн талбайдаа гарч фэнүүдээ баярлуулсан. Гэвч өчигдөрхөн эмчийн магадлагаагаар зодог тайлах болсноо зарлалаа. Анх 2006 онд драфтын 6 дахь эрхээр NBA-д хөл тавьж байсан ч төд удалгүй зодог тайлж байгаа нь “Портлан”-дад болоод сагсан бөмбөг сонирхогчдын хувьд маш муу мэдээ болж байна. Түүнийг зодог тайлах болсонд олон тоглогчид харамсаж байгаа юм. “Санс” багийн тоглогч Стив Нэш твиттердээ: Түүнийг зодог тайлж байгааг сонсоод маш харамсаж байна. Тэр богинохон хугацаанд маш олон гайхалтай зүйлийг бүтээж чадсан” хэмээн бичжээ.
Б.Хуяг