Москва хотын баруун хойд хэсгийн даавуу хадгалж байсан складанд өнөөдөр маш том гал түймэр гарсан байна. Өнөө өглөө “Интерфакс” агентлагт ОБЯ-ны нийслэлийн байгууллагын хэвлэлийн албаны дарга Евгений Бобылов энэ тухай мэдэгджээ.
Москва хотын баруун хойд хэсгийн даавуу хадгалж байсан складанд өнөөдөр маш том гал түймэр гарсан байна. Өнөө өглөө “Интерфакс” агентлагт ОБЯ-ны нийслэлийн байгууллагын хэвлэлийн албаны дарга Евгений Бобылов энэ тухай мэдэгджээ. Энэ түймэр хоёр давхар байшинд гарсан ба түймрийн нийт талбай нь 1 мянган хавтгай дөрвөлжин метр байжээ. Түймрийн амжилттай унтраасан бөгөөд унтраах явцад дээврийн зарим хэсэг нь нурсан ч амь насаа алдсан болон гэмтсэн хүмүүс байхгүй юм байна.
Б.Хуяг