Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруун бүсийг хангах ”Шинэ Улаангом” газрын тосны агуулах ашиглалтад орлоо

2013-11-14
0
ЖИРГЭХ

  шатахуун Баруун бүсийн таван аймгийг шатахуунаар бүхлээр нь хангаж чадах, бүтэн улирлын нөөцийг нь хадгалж чадах АИ-92, АИ-80, АИ-95 гэсэн дөрвөн төрлийн шатахуун нөөцлөх, түгээх зориулалттай  “Шинэ Улаангом” газрын тосны агуулахыг  ашиглалтад хүлээн авчээ.

 “НИК”, “Петровис” компанийн Увс аймаг дахь нефть хангамжийн салбарын энэ агуулах  хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, 3 Б зэрэглэлтэй, 8300 метр кубын багтаамжтай, хагас автоматжуулсан систем нэвтрүүлсэн гэдгээрээ ихээхэн давуу талтай байна.

“Шинэ Улаангом” газрын тосны агуулах ашиглалтад орсноор Увс аймаг төдийгүй баруун бүсийн аймгууд бензин шатахууны нөөцөөр тасрахгүй, улирлын нөөцтэй байхаас гадна хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлснээрээ өндөр ач холбогдолтой байв. Мөн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон, гал унтраах хөдөлгөөнт тоног төхөөрөмж суурилуулсан, усан сан, гүний худагтай, камерийн иж бүрэн системтэй гэдгээрээ онцлог аж.

“Шинэ Улаангом” газрын тосны агуулахын нээлтэнд “НИК”, “Петровис” компанийн удирдлага, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, Увс аймгийн албан газрын дарга эрхлэгч нар төдүйгүй, баруун таван аймгийн Нефть хангамжийн салбарын удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон юм.

Энэхүү газрын тосны агуулахыг нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын “MFI” компани 10 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд туслах компаниар “Айгим” компани ажиллажээ.

“Шинэ Улаангом” газрын тосны агуулахын нээлтийн арга хэмжээний үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссоноо уншигч та бүхэнд хүргье.

-“НИК”, “Петровис” компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваадаш:

 “НИК”, “Петровис” компани 70 гаруй жилийнхээ түүхэнд улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Улсынхаа зүг бүрт өөрийн сүлжээ, агуулах станцаа байршуулан бензин шатахууны хэрэгцээг тасралтгүй хангасаар ирсэн. Баруун бүс нутагт ч ялгаагүй найдвартай үйл ажиллагаа явуулсаар байна. Өнөөдөр үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Улаангом хотод бүсийн төв болохоор томоохон агуулахыг анх удаагаа ашиглалтад оруулж байна. Энэхүү агуулах нь Монгол Улсын стандартаас илүү олон улсын стандартыг хангасан, хагас автомажсан, 8300 шоо метр багтаамжтай, иж бүрэн, аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн томоохон агуулах болж чадлаа. “Шинэ Улаангом” агуулах маань зөвхөн Увс аймаг төдийгүй, Баруун бүсийн таван аймгийг шатахуунаар бүхлээр нь хангаж чадах, бүтэн улирлын нөөцийг нь хадгалж чадах томоохон багтаамжтай агуулах болж чадсан. Цаашдаа энэ агуулах дээрээ төвлөрөөд баруун бүсээр орж ирж байгаа шатахууныг энд төвлөрүүлээд Увс аймаг, баруун бүсийн бусад аймгийн шатахууны хэрэгцээг хангах ажлыг бид зохион байгуулна.

Увс аймгийн Нефть хангамжийн салбарын хуучин агуулах маань 30 гаруй жилийн настай. “НИК”, “Петровис” компани төдийгүй, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа агуулахууд дээд тал нь 60 жилийн настай, хуучин агуулахууд байдаг. Манай компанийн зүгээс хуучин агуулахуудаа орчин үеийн стандартад нийцсэн автоматжсан агуулахаар шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаа. Улаанбаатар хотод “Шинэ Толгойт” гээд 44 мянган метр кубын багтаамжтай, Монгол Улсад хамгийн томод тооцогдох, бүрэн автомажсан агуулахыг энэ зун бид ашиглалтад оруулсан. Мөн саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Шинэ Улаангом” агуулахтай дүйхүүц томоохон агуулахыг барьж ашиглалтад орууллаа. Цаашдаа бүсийн төвүүд дээр томоохон агуулахууд баригдах юм.

Энэ дашрамд “Шинэ Улаангом” газрын тосны агуулахыг барьж гүйцэтгэсэн “MFI” компани болон “Айгим” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Агуулахын зураг төсөв 2009 онд хийгдснээс хойш нэлээд том ажлыг нугалсан томоохон төсөл болсон байгаа. Мөн эдгээр компаниудтай хамтран ажилласан орон нутгийн салбарын төлөөлөл, хамт олон та бүхэнд компанийхаа удирдлагын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Агуулахын үр шим Увсчууд, баруун бүсийнхний амьдралд өдрөөс өдөрт хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд манай компани өөрийн гэсэн хувь нэмрээ байнга оруулах болно.

-“НИК”, “Петровис” компанийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын захирал Ю.Төгсжаргал:

Баруун бүс нутгийн шатахууны логистикийн төв болсон “НИК”, “Петровис” компанийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбар шинээр баригдлаа. Энэ агуулах маань хамгийн сүүлийн үеийн шийдлээр баригдсан, шатахууны агуулахын 3 Б гэдэг зэрэглэлтэй, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн агуулах байгаа. Энэ агуулах баригдсанаар нэгд цэвэр цэмцгэр орчинд бид сууж байна, хоёрт гэвэл энэ агуулахын давуу тал нь хагас автомажсан, хүний хөдөлмөрийг 50-70 хувиар хөнгөвчилсөн агуулах болсон. Манай хуучин агуулахын бүх ажил гараар явдаг байсан.

Өвөл, зуны түлш, АИ-92, АИ-80, АИ-95 гэсэн дөрвөн төрлийн шатахуун нөөцлөх зориулалттай. Туршилтын журмаар ажиллаж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч, ажил маань жигдэрчихсэн байгаа. Одоогоор хоёр сая литр бензин, 800 тн түлш энэ агуулахад аваад баруун таван аймагтаа ачилт, буулгалт хийгээд явж байна. Хуучин агуулах маань нөөцөд үлдэж, зайлшгүй шаардлагатай үед ашиглана. Газрын тосны шинэ агуулах ашиглалтад орсноор манай аймагт их үр өгөөжтэй зүйл болсон. Баруун таван аймгийг хангах шатахууны гол нөөц манайд байна. Бид эхний ээлжинд орон нутгаа, цаашлаад бусад аймгийг тодорхой хэмжээгээр хангана. Тэгэхээр бидэнд Увс аймгийн хэмжээнд шатахууны нөөц тасарна гэсэн ойлголт байхгүй болно.

-Гүйцэтгэгч компанийн захирал:

Энэхүү агуулахыг Монгол Улсын газрын тосны салбар, тэр дундаа баруун бүсэд хийгдсэн инженерийн томоохон бүтээн байгуулалт, иж бүрэн байгууламж гэж ойлгож болно. Нөгөө талаас техникийн шийдэл, суурилагдсан бүх тоног төхөөрөмжүүд нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологитой, ашиглалтын зардал багатай, найдвартай ажиллагаатай. Нөгөө талаас Улаангом маань ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг өндөр валютаар импортлон авдаг. Энэ нефтийн бүтээгдэхүүнийг алдагдалгүй бүрэн хүлээж авахын тулд олон улсын стандартад нийцсэн 0.15 хувийн өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслүүдийг суурилуулсан. Одоогийн байдлаар хагас автомажсан байгууламж, гэхдээ ойрын хугацаанд иж бүрэн автоматжуулахад хөрөнгө оруулалт бага шаардаж, иж бүрэн автомат болох бүрэн боломжтой. Товчхон дурьдах юм бол шатахууныг хүлээн авч хадгалах, ачих технологийг гүйцэтгэх насосууд нь Герман улсад үйлдвэрлэсэн Увс аймгийн цаг уурын хүйтэн нөхцөлд тохирсон өндөр хүчин чадалтай насос байгаа. Мөн найман зогсоолоор шатахууныг нэгэн зэрэг хүлээн авах, зургаан гараар ачих үйл ажиллагаануудыг хангасан. Түүнчлэн, Америкийн тэргүүлэх зэргийн хэмжих хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг томоохон компанийн 30 гаруй төрлийн хэмжих, хянах, тооцолох хэрэгслүүдийг суурилуулсан байгаа. Шатахууны чанарыг сайн байлгах үүднээс савны дотор талыг зэврэлтээс хамгаалах будгаар тусгайлан будсан. Хэрэглэгчдийн техник хэрэгсэлд чухал ач холбогдолтой техникийн шийдлийг хэрэглэсэн гэж үзэж болно.

2012 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд манай компани энэ байгууламжийг барьж байгууллаа. Ойролцоогоор 60-80 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Дээрээс нь орон нутгийн байгууллагын ажилчидтай хамтарч ажилласан. Нефтийн байгууламжийн нэг онцлог галын аюултай обьект. Иймээс аюулгүй ажиллагааг хангах, автомажуулалтын системийг хангах, мөн газар дор хийсэн газардуулгын системийг хамгийн орчин үеийн технологи зэс материалаар хийсэн. Улаангомын цаг ууртай холбоотойгоор шугам хоолой, хаалт арматур бүгдээрээ -46 градуст тэсвэртэй. Америкын болон олон улсын стандартаар хийгдсэн хоолой, хаалтуудыг хэрэглэсэн.

Энэ их ажлыг хийж бүтээхэд “НИК”, “Петровис” компанийн удирдлага, тус компанийн төслийн баг, “Айгим” компанийн хамт олон, Улаангом дахь салбарын хамт олны дэмжлэггүйгээр бид хийж барахгүй байсан. Онцгойлон бидний ажлыг дэмжиж, хамтран ажилласан “НИК”, “Петровис” компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваадаш, төслийн багийн ахлагч Б.Алтанцэцэг, Н.Буянхишиг захирал, С.Мөнх-Очир инженер, “Айгим” компанийн захирал, инженер Б.Нэргүй нарт тусгайлан талархал илэрхийлье.

Энэхүү байгууламж маань орон нутаг, Монгол улсын газрын тосны хангамжид үр өгөөжөө өгсөн, урт настай байгууламж байгаасаа гэж найдаж байна. Энэ байгууламжийг цаашид авч явах Увс аймгийн Нефть хангамжийн салбарын Ю.Төгсжаргал захиралтай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК