Хан-Уул дүүргийн ес, аравдугаар дугаар хороо түүхий нүүрс түлэхгүй байх хязгаарлалтын бүсэд багтсан билээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус хороодын айл өрхүүдэд бүрэн шаталтат зуух олгох ажил өрнөж байгаа юм. Өнгөрсөн бямба гаригийн байдлаар тус хороодын 341 өрх бүрэн шаталтат зуух, 23 өрх гэрийн цонх, 19 айл гэрийн дулаалга аваад байна. Тус хороодод амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 158 өрх амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс бүрэн шаталтат утаагүй зуухтай болох хүсэлт гаргасан амжиргааны түвшин доогуур 75 өрхийн хөдөлмөрийн насны ажилгүй 75 иргэнийг 12-р сарын 05-09-ны өдрүүдэд цас мөс, халтиргаа гулгаа цэвэрлүүлж нийт 4410000 төгрөгийн цалин хөлс олгож дээрх иргэд бүрэн шаталтат утаагүй зуухтай боллоо.
Б.Чимэг