Эрүүл мэндийн агентлагийн Түргэн тусламжийн үндэсний сүлжээний төвд
өнөөдөр “Ланд Круизер 76” маркын дөрвөн автомашин хүлээлгэн өглөө. Алсын
түргэн тусламжийн дуудлага сүлжээ буюу хөдөө орон нутагт бартаат зам
туулах зориулалттай машины парк шинэчлэлийн нэг хэсэг нь энэ аж.
2010-2016 оны хооронд Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж буй

“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрт автомашинаас гадна техник
тоног төхөөрөмжийн шинэчлэл, үйлчилгээний стандарт, дэд бүтэц зэрэг
асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 600
мянган түргэн тусламжийн дуудлага ирж байдаг. Үүний 25 хувь нь нийслэлд
байгаа бол үлдсэн хэсэг нь орон нутгаас ирдэг аж. Тиймээс алсын түргэн
тусламжийн дуудлагад нарийн мэргэжлийн эмч нарын эмнэлгийн тусламжийг
хөдөө орон нутагт газар дээр нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Нэг машин
дунджаар 2400-3500 км зам туулж уг зорилгоо биелүүлдэг. Энэ зорилгыг
биелүүлэхэд эмч нарын аян замын ая тухтай байдлыг хангах, замын бартаа
саадыг давах бүрэн чадвартай эдгээр машин нйадвартай ажиллах юм байна.
Б.Ганбилэг