Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн банк: Монгол Улсын өрийн хэмжээ хуульд заасан хязгаараас хол давсан

2014-1-15
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Японы зах зээл дээр “Самурай” хэмээх иенийн бонд амжилттай арилжиж мөнгө нь Хөгжлийн банкинд мөн амжилттай байршлаа.
ur    Ерөнхий сайд Японы зах зээл дээр “Самурай” хэмээх иенийн бонд амжилттай арилжиж мөнгө нь Хөгжлийн банкинд мөн амжилттай байршлаа. Бонд гэдэг үгийн утгыг монголчууд одоо сайн ойлгодог болжээ. Бонд арилжаалж хөрөнгө босгоно гэдэг нь тэгтлээ хөл хөөрцөг болж баярлаж тэмдэглэх үйл явдал биш гэдэг нь тодорхой боллоо. Өнөөдөр Чингис бондын өгөөж /хүү/-нд 99 тэрбумыг төлжээ. Цаана нь ахиад 1.7 их наяд төгрөгийн өр зөвхөн энэ бондоос үлдэж байна. Удахгүй Чингис бондын хоёр дахь хэсгийг зах зээлд гаргах юм бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг хол давна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсын өрийн “тотго”-ыг өндөрсгөх тухай яриад явчихав.

Аливаа улсын өрийг хэмжих үндсэн арга нь дотоодын нийт бүтээгдэхүүний дүнтэй өрийн хэмжээг харьцуулан хувиар илэрхийлэх. Өөрөөр хэлбэл урьд зээлж авсан мөнгө чинь энэ жил бүтээж байгуулсан орлогоос хэр зөрүүтэй байна вэ гэдгээс их, багын тухай яригдах юм.
Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэгийн ярьснаар Монгол Улс 2013 оныг ДНБ-ийн 63 хувьтай тэнцэхүйц их өртэй угтжээ. Ингэтлээ өндөр дүнтэй гарсан нь Чингис бонд гаргасантай холбоотой бөгөөд үүнээс урьд улсын өр хэвийн хэмжээнд байсныг ч тэрээр дурдсан.

Өнөөдөр Монгол Улс хэр их хэмжээний өртэй болсон тухай олон хувилбарт яриа энд тэндгүй өрнөж байна. Сөрөг хүчин МАН-ын үзэж байгаагаар Монгол улсын өр хуульд заасан хэмжээнээс давж гарсан гэж үзэж байгаа бол Засгийн Газар хуулийн хэмжээнд нийцэж байгаа гэх байр суурийг илэрхийлж буй. Сангийн сайд Ч.Улаан улсын өнөөгийн өрийг ДНБ-ийн 49.7 хувьтай тэнцүү, хуулиар тогтоосон хэмжээнд гэж ярьж байгаа. Тэгвэл хуульд зааж өгснөөр Монгол Улс өрийн хэмжээгээ хэдэн хувьд барьж тогтоох ёстой вэ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2006 оны зургадугаар сард батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тэгэхдээ тус хуульд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувиас илүүгүй өртэй байж болно хэмээн заажээ. Гэхдээ үүнийг зөрчих хоёр тохиолдол байж болно гэдгийг мөн дурдах ёстой. Нэгдүгээрт төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц барьж байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтад. Хоёрдугаарт олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор зээл авч байгаа тохиолдолд дээрх тооноос хэтрүүлж болох юм. Мэдээж хэрэг энэ заалт зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай тохиолдолд хэрэгжих ёстой.

Чухамдаа тэдний хэн нь үнэн ярьж байна вэ... Хэдийгээр 2013 оны эцэст хэдий хэр өртэй болсныг нэгтгэн дүгнэж гаргаагүй байгаа ч өнгөрсөн онд монголын эдийн засагт тийм ч таатай үйл явдал өрнөөгүй тул өөдрөг төсөөлөл нэг л бууж өгөхгүй юм. ДНБ-ний гол хувийг эзэлдэг уул уурхайн салбар уналтад орж Таван толгой, Оюу толгойн үйл ажиллагаа олон сараар тасалдсан, хөрөнгө оруулалт огцом буурсан, зэс түүхий эдийн ханш унасан гэх нөхцөл шалтгааныг бодсон ч ДНБ-ний хэмжээ өссөн байж таарахгүй санагдана. Бондоос гадна өрүүд ч нэлээд бий. Түүний дээр энэ самурай бондын өр нэмэгдлээ. Одоо Чингис бондын хоёр дахь хэсгийг гаргавал ДНБ, өрийн харьцаа улам л ихсэх нь тодорхой.

Монголын өр давах ёсгүй даваагаа давчихаад явж байна уу эсхүл даваа өөд мацсаар явна уу... Гадаадад ч тэр, дотоодод ч тэр Дэлхийн банкны тоо баримтыг илүү үндэслэлтэй гэж үзэж эх сурвалжаа болгох нь олонтаа. Тиймээс манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж эдийн засгийн чадамжгүйд тооцогдож зээлжих зэрэглэл буурахаа эхлээд муур үр дагавар олон. Магадгүй Засгийн газар хэдий хэр өртэйгөө мэдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах талаар яриад байгаа ч юм билүү. Хэрвээ хуульд заасан тоог нэмбэл монгол хэмээх нэгэн өрх айл орлогынхоо талаас илүүг нь өрөндөө өгч багагүй хэсгийг өгөөжинд нь зүгээр л урсгах ёстой болж байна.
Ц.Элбэгсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгол хүн (103.26.194.198)
    Гаднаас өр босгоод гадаад руу гаргачихаад гайхуулаад л байх юм энэ тэнэгүүд чинь.Яаж саалх вэ та нараас. Элбэгдоржоо буруу эхлүүлсэн ажлаа дуусга!!!.Наадуулаа аваад нүднээс далд ороод өг. Бусдын толгойдох өвс үзээд өөрийн толгойдох эврээ үзсэнгүй гэгчээр АН-д байгаа лууварчдаа ил гарга.Тэмүүжинд туслаач чи үнэхээр шудрага л юм бол.
    2014 оны 01 сарын 19 | Хариулах
  • ERKA (103.10.22.35)
    MONGOL SUDALAACH GADNI NEG HUN SONIND YRILTSLGA OGSON BAISAN 2 JILIN OMNO BAIHAA MONGOL ULS YG ENE HEBEEREE YBBAL 2017 ON GEHED GADNI HARAAT ULS BOLNO GEJ HELSEN BAISAN ENE UG YG UNEN BOLJ EHELLEE OORSDOO HIIJ CHADAJ BAIGAA UM ALGA BUH UM GADNAAS ABCH BNA TOLGOIGOO AJILUULAHGUI BELEN ZEEL ABAAD ENE ZEEL CHNI HEREES HETERLEE NEG NAM GARCH IREED NEGNIIGEE UGUISGEED OOROSDIIGOO MAGTAADAL ED NAR BOL ZOBHON OOROSDIIGOO BODOOD ENE ULSD EZEN GEJ ALGAA TAGNUUL TSAGDAANA AJILAA HIIDEG UMUU MEREGJILIIN BISH HUMUUS ALBAN TUSHAALD TABISNAAR NOGOO BAIGUULGNA HUBIIN KAMPANI MAYGTAI BOLSON HYTADUUD GAR BARIAD BUUR TOLGOI DEER SUUSAN BNA UDAHGUI BIDEND AIMSHGIIN MEDEE SONSOGDHOD IHEL EBGUI BAIDALD ARD TUMEN ORNO DO JAAHAN EH ORONCHOOR BAIYL DA MONGTEI TOGROGTEI DARGA HIIGEED YBHAD UM BOLGON BOLJ BAIGAA UM SHIG HARAGDNAA ARD TUMNIIHEE DUND OROOD YAJ AMIDARCH BAIGAAGIINI HARAACH TER NARANGIIN ENGERT OCHOOD OSOJ BUI IREEDUI CHNI YMAR AMIDARCH BAIGAAG HARAACH ZURAGTAAR SAIHAN YRIH UM
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za za delhi arai hudla heleegviz dee
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    1 цаг 3 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    1 цаг 11 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    1 цаг 15 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    1 цаг 15 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    1 цаг 20 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 32 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 35 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    1 цаг 42 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    1 цаг 48 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    1 цаг 51 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    17 цаг 36 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    17 цаг 53 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    18 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 27 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    19 цаг 24 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    20 цаг 31 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    20 цаг 53 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    22 цаг 15 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    22 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК