
Энэ удаад арилжаалагдсан ЗГҮЦ нь нэг бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 28 долоо хоногийн хугацаатай хямдарсан үнэт цаас байлаа. Үнэт цаас худалдан авсан банкуудын ирүүлсэн саналаар хүүгийн доод хэмжээ 9.5 хувь, дээд хэмжээ 10 хувь байсан бөгөөд дунджаар 9.68 хувийн хүүтэй 30 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.