зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Эрдэнэчимэг: 2013 онд импорт 400 сая ам.доллараар тасарсан

2014-1-26
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн 2013 он бол төсвийн орлогын биелэлтэд онцгой анхаарсан жил байлаа. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн үзүүлэлт буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан. Тийм учраас төсвийн орлогын бүрдүүлэлтээр улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд манайх онцгой ач холбогдол өгсөн. Төлөвлөгөө ёсоор бол 1 их наяд 960 тэрбум төгрөгийн орлого оруулах байсан ч бид 1 их наяд 624 тэрбум төгрөг оруулсан. Тиймээс төлөвлөгөө 82,8 хувийн гүйцэтгэлтэй гарч байна.
mod-middleГаалийн байгууллагын өнгөрсөн онд улсын төсөвт оруулсан хувь нэмрийн талаар Гаалийн ерөнхий газрын гаалийн тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Төсвийн орлогын 30 хувийг гаалийн орлогоор бүрдүүлэх ёстой гэсэн. Өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байж өнгөрлөө. Тиймээс үүрэгээ хэр биелүүлэв?

-Гаалийн байгууллагын хуулиар заагдсан үүргийн нэг нь төсвийн орлогын гүйцэтгэл шүү дээ. Жил жилийн төсвийн орлогын 30-40 хувийг гаалийн байгууллага импортын болон экспортын бараа бүтээгдэхүүний хураамжаараа бүрдүүлдэг. Өнгөрсөн 2013 он бол төсвийн орлогын биелэлтэд онцгой анхаарсан жил байлаа. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн үзүүлэлт буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан. Тийм учраас төсвийн орлогын бүрдүүлэлтээр улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд манайх онцгой ач холбогдол өгсөн. Төлөвлөгөө ёсоор бол 1 их наяд 960 тэрбум төгрөгийн орлого оруулах байсан ч бид 1 их наяд 624 тэрбум төгрөг оруулсан. Тиймээс төлөвлөгөө 82,8 хувийн гүйцэтгэлтэй гарч байна. Гэхдээ өмнөх онуудтай харьцуулбал мөнгөн дүн нь өссөн. Тухайлбал 2012 оны гүйцэтгэлээс 200-аад тэрбум төгрөгөөр илүү байгаа.

-Төлөвлөгөө тасалдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байв. Тэгвэл энэ жилийн гүйцэтгэлийг хэрхэн төлөвлөсөн бэ?

-Гаалийн орлого ерөнхийдөө ганц л зүйлээс хамааралтай байдаг. Тэр нь импорт. Өнгөрсөн онд импорт буурсантай шууд холбоотойгоор төлөвлөгөө тасалдлаа. Энэ жилийн хувьд улс орны болоод, дэлхийн макро эдийн засгийн орчин сайжирч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин шинэчлэгдлээ. Хамгийн гол нь Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт сэргээд ирвэл Өмнөговьд байгаа хоёр боомтоор орж ирэх барааны эргэлт бас өснө. Үүнтэй холбоотойгоор татварын орлогод өсөлт ажиглагдах болов уу гэж тооцож байна. Мөн нүүрсний экспорт 35 сая тонн хүрнэ гэсэн ЭЗЯ-ны мэдээллийн дагуу хилийн боомтын нүүрснээс авах хураамжаа тооцсон. Энэ бүгдийг үндэслээд улсын төсвөөс баталж өгсөн 1 их наяд 919 тэрбум төгрөгийн орлогыг 100 хувь биелүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Гаалийн орлогыг бүрдүүлэхэд экспортын бүтээгдэхүүний хураамж хэр их нөлөөтэй вэ?

-Экспортын гаалийн татвар авдаг цөөхөн нэр төрлийн бараа байдаг. Тэмээний ноос, зарим нэр төрлийн модноос л татвар авдаг.  Уул уурхайн эрдэст бүтээгдэхүүний экспортоос зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж гэж тонн тутамд 1500 төгрөг л авдаг. Экпортын бүтээгдэхүүнээс татвар ноогдуулдаггүйн учир нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагат элсэхдээ экспотын бараандаа тэг хувийн татвартай байна гэсэн үүрэг, амлалт өгсөн. Энэ бол бусад улс орны ч жишиг. Гагцхүү улс орны эрх ашигт чухал гэж үзсэн зарим нэр төрлийн бараанаас тухайлбал манай улс ой модоор хомс тул энэ төрлийн экспортыг нэг их дэмжихгүйн үүднээс шоо.метр тутамд 150 мянган төгрөгийн татвар авж байгаа.

-Өнгөрсөн онд гаалийн орлогыг бүрэлдүүлэхийн тулд тодорхой санал, санаачлага хэрэгжүүлсэн гэж дуулсан. Энэ талаар?

-Бид өнгөрсөн жил улирал тутамд аян зохион байгуулсан. Энэ нь гаалийн ажилчдын идэвхийг сэргээх, хяналт шалгалтыг үр нөлөөтэй болгох зорилготой. Тиймээс “Төр буй дор татвар буй”, “Зөв, аюулгүй, оновчтой хяналт”, “Инээмсэглэцгээе” гэсэн аян өрнүүлж аян тус бүрийн зорилгыг дэвшүүлээд, дүгнээд байр эзэлсэн алба, газраа зохих ёсоор урамшуулж ажилласан. Аяны хүрээнд Гаалийн ерөнхий газрын албат, дарга нарын баг байгуулж харьяа газар, хороодод нь томилолтоор явуулж давхар хяналт хийлгэсэн. Хаана ямар зөрчил дутагдал гарч байна. Түүнийг газар дээр нь илрүүлж, засах, заавар зөвлөгөөгөөр хангах ажлыг эрчимтэйгээр хийсэн. Энэ ажлууд маань төсвийн орлогын гүйцэтгэлд тодорхой нөлөө үзүүлсэн. Үүнээс гадна бүрдүүлэлтийн дараах шалгалт онцгой нөлөө үзүүлсэн. Энэ нь татвар, хураамжаа төлсөн, нуун дарагдуулсан эсэхээс үл хамааран бараа зохих эзэндээ очсоны дараах шалгалт юм. Компаниуд хэдийгээр нуун дарагдуулсан, тоо хэмжээг нь багасгасан, үнийн дүнг худлаа мэдүүлсэн ч компанийхаа тайлан тооцоонд заавал тусгадаг. Учир нь гааль дээр бараа бүтээгдэхүүнийг удааж, хүнд суртал үүсгэхгүйн тулд зарим бараа бүтээгдэхүүнийг импортлогчийн мэдүүлснээр бүртгэж нэвтрүүлдэг юм. Тиймээс импортлогчдоо ч мөн ашигтай болж байна.

-Бүрдүүлэлтийн дараах шалгалтаар чухам ямар үр дүн гарсан юм бэ?

-2013 онд бүрдүүлэлтийн дараах шалгалтын орон тоо бүтцийг өөрчилж, томруулж зохион байгуулалтыг шинэчлээд, шалгалтаа эрчимжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 5.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Энэ бол энэ төрлийн шалгалтын түүхэнд байгаагүй их тоо. Өмнөх жилүүдийн хувьд дунджаар 700-800 сая, зарим тохиолдолд 1.3 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан.

-Тэгвэл бүтэн жилийн үйл ажиллагаагаа шинэ оны босгон дээр дүгнэвэл энэ бүх төлөвлөгөөт ажил хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна?

-Манай байгууллага 1200 орчим байцаагчтай. Энэ бүх хүний хүч хөдөлмөр нийлж байж 1 их наяд 624 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Үүнийг бол би багагүй амжилт гэж үзэж байгаа. Яагаад гэвэл импорт 400-гаад сая ам.доллараар тасарсан. Гэтэл манай татварын орлого өнгөрсөн оныхоос өссөн, нарийн хэлбэл 180 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь үүний илрэл гэж бодож байна.

Ц.Элбэгсайхан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    1 цаг 48 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    2 цаг 2 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    2 цаг 15 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    2 цаг 17 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    2 цаг 33 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    18 цаг 34 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    18 цаг 47 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    19 цаг 33 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    19 цаг 46 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    19 цаг 55 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 3 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 6 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    20 цаг 7 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 цаг 9 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    21 цаг 30 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    22 цаг 52 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    22 цаг 57 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    23 цаг 41 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК