зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Давосын даллага Монголд хөрөнгө оруулалт татах уу

2014-2-04
0
ЖИРГЭХ

2014-01-26swab_bigДэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг “Давосын чуулган” гэдгээр илүү мэднэ. Жил бүр Швейцарийн Давос хотноо зохион байгуулдаг тус уулзалт энэ жил 44 дэх жилдээ зохион байгуулагдсан юм. Чуулга уулзалтын өдрүүд  Эл чуулганд 2500 улс төрч, 1500 орчим бизнесмэн оролцож дэлхийн эдийн засгийн цаашдын болоод өмнө тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрж, хоорондоо зөвлөлджээ. Түүнчлэн 40 орчим орны төрийн тэргүүн, 10 гаруй орны Ерөнхий сайд болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцсон байна. Тухайлбал Шинзо Абэ эдийн засгийн стратегиа анх удаа бүх дэлхийн өмнө танилцуулсан, Ираны Ерөнхийлөгч, Израйлын Төрийн тэргүүн хамтдаа оролцож буй нь онцлох үйл явдал болсон.

2013 он эдийн засгийн хувьд Монгол Улсад хатуухан жил байлаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт урьдын хэвээр өндөр хувьтай гарсан ч хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурч, голлох экспорт уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханш унасан, томоохон уурхайн үйл ажиллагаа доголдсон нь төрийн дансыг улайлгаж, төсөв тасалдахад хүргэсэн. Тиймээс яаравчлан хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн баталсан нь энэ онд хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийг аварна гэсэн хүлээлт үүсгээд байна. Тийм ч учраас энэ удаагийн Давосын чуулганд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, түүний багийнхан хөрөнгө, санхүүгийн дэмжлэг олж ирэх нь гол даалгавар, зорилго байжээ. Магад чуулганы эхний өдөр хамгийн түрүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй, дараа дараачаар нь  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларк, Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Конде нарын зочидтой уулзсан нь өөрийн даалгавраа ухамсарласных биз. 

Тус чуулганд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцсон.

“Монголын үдэш” соёл урлагийн тоглолт зохион байгуулж улс эх орноо сурталчилж явсан төлөөлөгчдийн үйл хэргийг зохион байгуулагч Профессор Швабын хэлсэн “Өмнө нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсыг таниулах зорилготой байсан бол одоо бол Монгол Улс Давосын чуулга уулзалтад идэвхтэй оролцогч түнш улс боллоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орон зайгаа баттай эзэлж байгаад би баяртай байна” гэж хэлсэн үгээр нь дүгнэж болох биз. Харин манай Ерөнхийлөгч аль гурван жилийн өмнө түүнтэй уулзахдаа ДЭЗЧУ-Монгол Улсын харилцаа шинэ төвшинд гарсан гэж хэлж байсан юм.

Ерөнхийлөгч чуулганы үеэр “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй”, “Усны аюулгүй байдлын чиглүүлэгч: Усны ирээдүй аюулгүй байдлыг хангах дэвшилтэт өөрчлөлт” зэрэг хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаан”-д оролцсон. Гэхдээ Монгол Улсын хувьд хамгийн чухал нь “Монголын хөгжлийн хувилбар” хэлэлцүүлэг байлаа. Жил бүр нэгэн улсыг онцлон сонгож хөгжлийн гарцыг тодорхойлдог нь тус чуулганы салшгүй хэсэг. Өнгөрсөн жил гэхэд л ОХУ-ын хөгжлийн хувилбарыг хэлэлцсэн юм.

Монголын хөгжлийн хандлагыг байж болох хамгийн өндөр түвшинд, мөн дундаж түвшинд болон ердийн түвшинд гэсэн гурван хувилбараар авч үзсэн. Хэлэлцүүлэгт бидний эчнээ танил Их британы ерөнхий сайд асан Тони Блэйр, ДЭЗЧУ-ын Зохион байгуулалт хариуцсан захирал Эспен Батт Эйди, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын захирал Мартин Дахинден, Японы Ерөнхий сайдын зөвлөх Койчи Хамада зэрэг нөлөө бүхий олон хүн оролцсон. Монголыг сонирхож, судалдаг хүмүүсийн хэлж зөвлөснөөр Монгол Улс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг өөртөө татах хэрэгтэй, түүний тулд хууль зүйн орчноо зөвөөр таниулах шаардлагатай гэжээ. Харин Ерөнхийлөгч дэлхийн тавцанд ч “ухаалаг төррүү” шилжих шилжилтийнхээ талаар ярьсаар явав. Энэ шилжилт хийгдсэнээр монголын хөгжил илүү хурдацтай болно гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zzzzzzzzz (103.26.194.166)
    swezeland d hicheel zaagaad l
    2014 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (202.21.116.150)
    Швейцарь гэж зөв бичээч сэтгүүлчээ
    2014 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    41 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    53 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    1 цаг 2 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 10 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    1 цаг 14 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    1 цаг 15 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    1 цаг 16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    2 цаг 38 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    4 цаг 0 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    4 цаг 4 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 48 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    6 цаг 35 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 10 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    7 цаг 14 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    7 цаг 21 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    7 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    7 цаг 29 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 55 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК